Тогмидын Доржхандын уулзалт 7 дахь өдрөө үргэлжилж байна.
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 23 секунд
Тогмидын Доржхандын уулзалт 7 дахь өдрөө үргэлжилж байна.

Тогмидын Доржхандын уулзалт 7 дахь өдрөө үргэлжилж байна.

 

image6ХУД-ийн 57-р тойрогт Яармагийн иргэд, сонгогчидтой хийх бие даагч Тогмидын Доржхандын уулзалт 7 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хугацаанд нийт 5000 гаруй хүмүүстэй уулзсан байна. Өчигдрийн уулзалт хийсэн 800 гаруй сонгогч, дэмжигчдийн 80 орчим хувь нь залуучууд байсан ба өөрсдийн ирээдүйн дөрвөн жилийн төлөө санал дэвшүүлж, дуу хоолойгоо хүргэсэн нь “сонгуулийн идэвхигүй” хэмээн тодорхойлогддог 18-25 насныхан хүртэл өөрсдийн ирээдүйн төлөө санаа зовниж эхэлсэн үү гэх бодол төрүүллээ. Тэд бэлэн мөнгө, худал амлалт нэхсэнгүй. Харин ажлын байр, ажиллах нөхцөлөөр хангаж өгөхийг хүсэв. Халамжийн хавтгайрсан бодлого, өнөө маргаашд дуусах түр зуурын аргалалтаас татгалзаж буй нь Яармагийн хүүхдүүдээс бусад залуучууддаа уриалах сайхан үлгэр дуурайлал боллоо. Дэмжигчид Т.Доржхандын талаар нилээн ам сайтай байгаа анзаарагдсан. Үүний нэгэн жишээ нь Яармагийн уугуул оршин суугч, ахмадууд иргэдийнхээ дуу хоолой болж уриалан дуудаж байлаа. Уулзалтанд ирсэн хүмүүсээс авсан нэр дэвшигчийн талаарх сэтгэгдлийн хүргэе.

“Манай Яармагт ийм мундаг, хүчтэй, улс орны эдийн засгийг сайн мэддэг хүн дэвшиж байгаад баяртай байна. Би энэ хүний төлөө байгаа. Дэмжинэ ээ.”

ХУД-ийн 8-р хорооны иргэн Энхтайван

“Доржханд нэр дэвшигчийг юу гэж харж байна вэ гэхээр, нэгдүгээрт нилээн туршлагажсан төрийн албан хаагч, хоёрдугаарт эдийн засгийн талаар олон улсын байгууллагуудад ажиллаж байснаараа тухайн орон нутаг болон Монгол улсын хэмжээнд зөв зүйтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, улсын төсвийг зохистой зарцуулах чадвартай хүн гэж бодож байна. Гуравдугаарт гэвэл хүнийхээ хувьд их түвшин, “би” “би” гээд онгироод байдаггүй. Энэ гурван шинжээр нь төрийн түшээ байхад зохистой хүн юм аа гэж үзэж, дэмжиж байгаа. ”

ХУД-ийн 57-р тойрогт бие даагч Тогмидын Доржхандын сонгуулийн штаб..

image1image2image3image4image5image7

Дахин төлөвлөлтөд хамрагдсан эхний айлууд шинэ байрандаа орно
Дахин төлөвлөлтөд хамрагдсан эхний айлууд шинэ байрандаа орно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.