Ирэх 2015 оны өрнийн зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 21 секунд
Ирэх 2015 оны өрнийн зурхай

Ирэх 2015 оны өрнийн зурхай

 

Хонь:

Эрч хүчээр дүүрэн, халуухан жил айсуй. Та толинд хараад энэ золбоолог эрхэм чинь хэн бэ гэж гайхашрах вий. Гуравдугаар сарын 21-нд нар хонинытанв орд руу шилжиж таны эрч хүч, өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлснээр таны өмнө олон боломж нээгдэнэ. Шинэ оны эхний долоо хоногт хүндрэлтэй асуудлууд тулгарч болзошгүй. Гэхдээ та ажрахгүй. Наймдугаар сард сэтгэл санаа өөдрөг, аз жаргалтай байх бөгөөд бүтээлч байдал нэмэгдэнэ. Есдүгээр сарын дундуур эрүүл мэнддээ анхаарал тавьж, осол гэмтлээс сэргийлээрэй. Арваннэгдүгээр сард хариуцлагатай ажил гүйцэтгэх юмуу хэн нэгний өмнө хариуцлага хүлээх шаардлага тулгарч магадгүй. Хариуцлагаа хэр хүлээснээс таны байр суурь, ирээдүй шалтгаална.

Үхэр:

Ирэх 2015 он үхрийхний хувьд шинэ зүйл эхлүүлэх, амьдралдаа өөрчлөлт хийхэд тааламжтай. Оюун санаагаа өөрчлөлтөнд бэлтгээрэй. Нар, сар үхрийн ордонд байх дөрөв, тавдугаар сард ирээдүйн ажил, амьдралын төлөвлөгөөгөө гаргавал зохино. Долдугаар сард хайр дурлал, хосуудын харилцаанд бага зэргийн саад учирна. Есдүгээр сар хүртэл таны хайр дурлалын харилцаа удаашралтай байна. Зуны турш санаачлагатай, идэвхитэй байснаар нэр хүндээ өсгөж чадна. Аравдугаар сард бага зэргийн ядаргаа, стресст орж болзошгүй. 2015 оны сүүлийн саруудад өөрийнхөөрөө байж, аз жаргалыг мэдрээрэй.

Ихэр:

Гал цогтой, эрч хүчтэй нэгэн он айсуй.  Ирж буй онд ихрийнхэн сонирхолтой үйл явдлаар дүүрэн байна. Хосуудын харилцаа сарнай цэцэг лугаа цэцэглэхийн зэрэгцээ карьераа өсгөж, эд баялагаар бялхана. Шинэ оны эхний саруудад нийгмийн харилцаа тогтоон байна. Тав, зургадугаар сард өнгөрсөн, одоо, ирээдүйгээ бодож бясалгахад таатай. Долудгаар сард гэр бүл, хайрладаг хүмүүстээ анхаарал халамж тавьж, харилцаагаа тэтгээрэй.  Ес, аравдугаар сард бизнесийн цуцлагдсан гэрээ хэлцэлд хоёр дахь боломж гарч ирнэ. Ерөнхийдөө нийгмийн харилцаанд тааламжтай жил байна. Эрүүл зөв хооллож, ажил амралтаа зохицуулснаар ажилдаа амжилттай, нийгэм, хамт олны дунд нэр хүндээ өсгөж чадна.

Мэлхий:

Энэ жил мэлхийнхэн Далайн ван, Загасны ордны нөлөөгөөр онцгой мэдрэмтгий байх болно. Мөн энэ нь таны зөн совин, зургаа дахь мэдрэхүйг тэтгэнэ. Оны эхний саруудад та бусдад санаа тавьж, гүйсээр өөрийгөө умартаж болзошгүй. Тав, зургадугаар сард ажил ихтэй, завгүй байх болно. Зургаа, долдугаар сард том сорилттой тулгарч магадгүй. Сэтгэл хөдлөлөө хянахыг хичээгээрэй. Оны сүүлийн саруудад таны дур булаам байдал нэмэгдэж, хайрын болзоо тасрахгүй.

Арслан:

Арслангийнханд  бүх зүйлийн жин бан таарсан тэнцвэртэй жил болно. Гал мэт дүрэлзсэн, ус мэт зөөлөн, шороо мэт бодитой, агаар мэт эрч хүч таньд эн тэнцүү бүрдэнэ. Үүний ачаар ирэх он таны хувьд амжилттай, элбэг хангалуун жил болно. Хоёрдугаар сард төөрөгдөл, эргэлзээнд орж магадгүй. Дөрөвдүгээр сард сэтгэл хөдлөгөсөн үйл явдал болно. Дөрөвдүгээр сард таны шударга занг шалгасан үйл хэрэг гарч болзошгүй. Долдугаар сар таны хайр дурлал, гэр бүлийн харилцаанд тааламжтай байна. Есдүгээр сард та амьдралаас тохь тух, амар амгаланг мэдэрнэ. Арваннэгдүгээр сард эрч хүч суларч, өвдөж магадгүй.

Охин:

Ирэх 2015 онд охиныхон аз хийморьтой, эд баялагтай  байна. Өөртөө итгэх итгэл өндөр байж амжилтанд хүрч чадна. Энэ онд таны амьдралд олон үйл явдал болж өнгөрнө. Нэгдүгээр сард таны эргэн тойронд олон боломж гарч, нийцтэй хүмүүсээр хүрээлэгдэнэ. Наймдугаар сард таны ажил амжилттай, амьдрал тань дээшилнэ. Оны сүүлээр гэр бүл, найзуудын зүгээс таньд тусламж дэмжлэг ирнэ. Бүтээлч байдал нэмэгдэнэ.

Жинлүүр:

Эд материал, тансаг хэрэглээний сонирхол тань нэмэгдэж, энэ хэрээрээ хэрэгцээгээ хангана. Амбиц, карьер хөөсөн завгүй жил хүлээж байна. Таны бусдыг татах чадвар нэмэгдэж, хамт олонтойгоо нийцтэй байна. Наймдугаар сард нийгмийн ажилд идэвхитэй оролцох шаардлагатай. Ес, аравдугаар сард гайхальтай үйл явдал тохиолдоно. Оны сүүлийн саруудад таны эго хурц илэрч, олны дунд манлайлагч байна.

Хилэнц:

2015 онд таны эрч хүч нэмэгдэх хэдий ч өдөр бүр шахуу таниас идэвхитэй ажиллахыг шаардана. Хоёр, гуравдугаар сард зөн совин, бусдыг ойлгох чадвар нэмэгдэнэ. Гэр бүл найз нөхөддөө шүүж, хэт идеалист хандлага гаргах хэрэггүй. Гурваас зургадугаар сарын хооронд та хүчтэй байж, хийх ёстой ажлаа амжилттай дуусгаж чадна. Биеийн хүчин чадлаа зөв тооцож, хэт их ачаалал авахаас сэрэмжлээрэй.

Нум:

Гайхалтай жил. Бахдал, хүндэтгэл хүртэх гавъяа таны өмнө олон боломжийг нээнэ. Хүчин чармайлт, мэрийлттэй байж олдсон боломжийг алдахгүй байх хэрэгтэй. Аливаад зохион байгуулалттай, шүүмжлэлттэй, өөртөө итгэлтэй байснаар ажилтанд хүрч чадна. Хоёрдугаар сард сэтгэл хөдөлгөсөн баярт үйл явдал тохионо. Хаврын саруудад гэр бүл, найз нөхдийн анхаарал халамж нэмэгдэнэ. Зуны саруудад идэвхитэй, хөдөлгөөнтэй байж, жин нэмэхээс сэргийлээрэй.

Матар:

2015 он бол матрынханд шинэ эхлэл. Зүрх сэтгэл, хүсэл зорилго тань таны ирээдүйг замчилна. Та өөрийнхөө хамгийн сайн найз, хамгийн том дайсан гэдгийг мартаж болохгүй. Наймдугаар сарыг хүртэл бүх зүйл хэвийн байна. Гэр бүл тань таны ажлыг дэмжинэ. Ажилдаа том амжилт гаргаж чадна. Арав, арваннэгдүгээр сард ажлын хэт ачааллаас стресст орж болзошгүй.

Хумх:

Олон нийт, хамт олны дунд нэрээ дуурсгах, азтай жил. Зорилгоо биелүүлж, хувийн амьдралдаа том алхам хийнэ. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулвал уур уцаар багатай байж, мэдрэлийн ядаргаанд өртөхгүй. Гэр бүл, найз нөхөд тань таны хичээл зүтгэлийг үнэлж, дэмжинэ. Таньд тусламж хэрэг болвол шууд асуух хэрэгтэй. Од эрхэсийн нөлөөгөөр хоёрдугаар сард та аливаад илүү болгоомжтой, няхуур хандана. Эрүүл мэндийн хувьд ноцтой асуудал үүсэхгүй. Гэхдээ хэт их ажиллах нь эрүүл мэндийг тань сулруулна гэдгийг санаарай. Гэнэн тэнэг үйлдэл гаргах, осол гэмтлээс сэрэмжлэхийг сануулж байна.

Загас:

Одоогийнхоосоо илүү “том” нэгэн байхыг хүсдэг бол энэ жил мөрөөдөл чинь биелэнэ. Таны татах хаалга бүхний цаана гэнэтийн сайхан боломжууд хүлээж байна. Хөнгөн хийсвэр биш мэдрэмжтэй байх хэрэгтэй. Азын одноос алдалгүй шүүрч, талархалтай бай. Нэгээс дөрөвдүгээр сард өөртөө анхаарал тавьж, эрүүл мэндээ хянаарай. Энэ хугацаанд та маш завгүй байх болно. Гэр бүл, найз нөхөдтэйгөө нийцтэй, халуун дулаан жил байхыг од эрхэс зөгнөж байна. Зуны саруудад хүмүүс таны бололцооноос илүүг шаардах нь бухимдал, стресс үүсгэж болзошгүй. Бусдыг ч, өөрийгөө ч эн тэнцүү анхаарч халамжлаарай.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэл гаргажээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэл гаргажээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.