Хэлбэрдэлт хэрээс хэтэрчихвий
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 54 секунд
Хэлбэрдэлт хэрээс хэтэрчихвий

Хэлбэрдэлт хэрээс хэтэрчихвий

Монголчууд бид ганцхан сарын хугацаанд гурван ч баяр тэмдэглээд авлаа. Өнгөрсөн сарын дундуур модон хонь жилтэйгээ золгож, сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэсэн бол валентин буюу хайрын баяр, Мартын найман гээд хоёроос гуравдугаар сар руу шилжих хооронд гурван ч баярын ард гарлаа. Мэдээж хамгийн сүүлчийнх нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын наймны баяр байв. Харин ийнхүү шил дарсан баяруудыг тэмдэглэн өнгөрүүлэх явцад нэгэн гунигт бодол төрснийг өгүүлж буй нь энэ. Магадгүй жинхэнэ гунигийн дэргэд энэ юу ч биш байж мэдэх. Гэхдээ л хөгжил дээд цэгтээ хүрэхээр мөхөл рүүгээ эргэдэг гэдэгчлэн интернэт хэрэглээ жилээс жилд хүрээгээ тэлж, цахим орчинд амьдрагсдын тоо хэдэн мянга, саяар тоологдохын хэрээр давуу талтайгаа зэрэгцэн сул тал ар араасаа хөвөрч буй нь тоогүй. Ийнхүү дэлхий даяаршиж, бид дэлхийн хүмүүсийн эгнээнд эн зэрэгцэж буй нь сайн тал ч гэлээ үнэндээ хэлбэрдэлт хэрээс хэтрэх нь. Фэйсбүүк, твиттертээ хайртай хүнээ баярлуулсан, эсвэл баярласан эс бөгөөс Мартын наймнаар нөхрөөсөө бэлэг авсан үгүйгээ баталж, зураг оруулаагүй л бол“Хөөрхий баярлаагүй байх нь” гэж байх жишээтэй. Тэр бүү хэл, цагаан сараар нөхөр, хүүхэдтэйгээ зураг авахуулалгүй өөрийнхөө зургийг нийтэлсэн бүсгүйг“Нөхрөөсөө салчихсан гэсэн. Худлаа гэвэл фэйсбүүк рүү нь ороод хар, нөхрийнх нь зураг ганц ч байхгүй байна лээ” гэлцэх. Гэтэл бодит байдал дээр нөхөр нь зураг авахуулах дургүй байж шүү дээ. Бид хэзээнээс Мартын найманд чадлынхаа хэрээр ээжийгээ л баярлуулж ирсэн. Гэтэл гудмаар дүүрэн баглаа цэцэг, сарнай барьсан бүсгүйчүүд. Тэдний царайнд гэрэл цацраад жаргалтай гэж жигтэйхэн. Ийнхүү баярлагсдын ийлэнх нь залуухан охид, бүсгүйчүүд байх. Ингэж ганц сарнай авсандаа хагартлаа баярлаж явахын оронд ижийдээ аяга цай чанаад өгсөн болов уу гэж бодогдсоныг нуух юун. Хэдийгээр хэрхэн яаж баярлах нь тухай хүний хэрэг ч гэлээ бид хэлбэрдэлтийг хэтрүүлснээс болоод бялуу идэх дургүй ээждээ аяга цайны сүү, ганц дулаан оймс аваачаад өгөх чадваргүй болчихвий.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Unen.mn

М.Өнөржаргал

 

 

“Хүүхдийг гараас гарт“ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг уриалж байна.
“Хүүхдийг гараас гарт“ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг уриалж байна.
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.