МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН НАРНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХОЛБООНД ГИШҮҮНЭЭР ЭЛСЭНЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 32 секунд
МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН НАРНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХОЛБООНД ГИШҮҮНЭЭР ЭЛСЭНЭ

МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН НАРНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХОЛБООНД ГИШҮҮНЭЭР ЭЛСЭНЭ

 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд  бүрэн Эрхт элчин сайд  М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд М.П.Сингх өндөр хариуцлагатай албанд томилогдсонд нь баяр хүргээд хоёр улсын олон жилийн түүхт харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцлон тэмдэглэлээ.

                Сайд  Н.Тавинбэх Сэргээгдэх эрчим хүчийг төр бодлогоороо дэмжиж ажиллана гэдгийг дурдаад усан цахилгаан станцын чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа  илэрхийлсэн юм.

Энэтхэг болон Франц улсын ерөнхийлөгч нарын санаачлагаар үүсгэн байгуулагдсан “Олон улсын Нарны Эрчим хүчний холбоо”-нд Монгол Улс элсэх хүсэлтээ гаргасан ба гишүүнээр элссэн тохиолдолд сэргээгдэх эрчим хүчний салбарт хоёр тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлэх эрхтэй болно.    

Нарны болон усан цахилгаан станцын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх болон мэргэжил дээшлүүлэхэд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, нарийн мэргэжилтнүүдээс туршлага судлах зэргээр хамтран ажиллах боломжтой болохыг Энэтхэгийн элчин сайд уулзалтын үеэр тэмдэглэсэн юм. Мөн сэргээгдэх эрчим хүчний үүсвэрийг ахуйн хэрэгцээнд хэрэглэдэг ээжүүдэд зориулсан “Solar mom” сургалтын хөтөлбөрт орон нутгийн малчин эмэгтэйчүүд хамрагдах боломж нээгдэнэ.  

Өнөөдөр төв замуудыг түр хугацаагаар хаана
Өнөөдөр төв замуудыг түр хугацаагаар хаана
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.