МАН-ынхан Багануурт ажиллав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 58 секунд
МАН-ынхан Багануурт ажиллав

МАН-ынхан Багануурт ажиллав

 

Ажлын байр бий болгох, эрхэлж байгаа жижиг бизнест нь төрөөс учруулж байгаа дарамтыг багасгах, боловсрол, эрүүл мэнд, алслагдсан орон нутагт ажиллаж байгаа иргэдийнхээ цалин, урамшуулал, ажлын нөхцөлийг хэрхэн сайжруулах ямар бодлого барьж байгааг иргэд олон нийт сонирхож байна.

Багануур дүүрэгт ажилласан МАН-ын удирдлагууд эдгээр асуудалтай холбоотой намынхаа мөрийн хөтөлбөрийг иргэдэд танилцуулж, санал бодол солилцлоо. МАН-ын мөрийн хөтөлбөр бол ард түмний хүсэл зорилго, хэрэгцээ өнөөгийн нөхцөл байдлыг судалж, боловсруулсан гэдгийг ч онцолж байна.

Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийг иргэд харьцуулан судалжээ.

Үүнд: үүсээд байгаа эдийн засгийн хямралыг хурдан хугацаанд шийдэх, үүний тулд мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн МАН-ын мөрийн хөтөлбөрийн заалтыг иргэд илүүтэй сонирхож байна. Энэ хүрээнд ямар бодитой ажил хийж хэрэгжүүлэхээ МАН-ын дарга мөн нэр дэвшигчид тайлбарлалаа.

УИХ-ын сонгуулийн 62-р тойрог, Сүхбаатар, Багануур дүүрэгт МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Ц.Цогзолмааг нэр дэвшүүлсэн нь иргэдийн талархалыг хүлээж байна. Төрийн ажлын туршлага хуримтлуулсан, гэр бүл, хүний хөгжил, нийгмийн салбарын бодлого тодорхойлогчдын нэг гэдгээр нь илүүтэй дэмжиж байна.

Багануур дүүргийн хувьд 30 мянга орчим хүн амтай, дэд бүтэц сайтай. Харин ажилгүй, орлого багатай айл өрх олонтой. Тиймээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг дунд бизнесийг дэмжиж шинэ төрлийн татвар бий болгохгүй байх бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгасан МАН-ын бодлогыг Багануурчууд дэмжиж байна.

Эх сурвалж: МАН-ын Сонгуулын штаб

5000 өрхөд хийн плеткийг иж бүрдлээр нь нийлүүлнэ
5000 өрхөд хийн плеткийг иж бүрдлээр нь нийлүүлнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.