Оюуны хулгайч ял сонсов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 10 секунд
Оюуны хулгайч ял сонсов

Оюуны хулгайч ял сонсов

Оюуны өмчийн хулгай  газар авч буй талаар иргэд олонтоо ярьдаг боловч хулгайчийг шүүхээр шийтгэсэн тохиолдол бараг үгүй ажээ. Хөгжмийн зохиолчдын дунд  хааяа ийм гомдол гардаг ч тэр бүр шүүхдээд байдаггүй юм байна. Харин саяхан компьютерийн программыг зөвшөөрөлгүйгээр авч, өөрийн “бүтээл” мэтээр иргэдийг төөрөгдүүлэн борлуулж байсан Б.Ууганбаяр гэгч этгээдийн хэргийг Эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүх таслан шийдвэрлэжээ. Тэрбээр “Касперски антивирус” программ хулгайсан байлаа. Мань хүн “Компьютер ланд” болон бусад худалдааны  төвүүдээр уг программаа борлуулж ашиг олдог байжээ. Энэхүү программ нь ОХУ-ын “Касперски даборатори” компанийн албан ёсны төлөөлөгч болох “Аксофт”  компанийнх юмсанж. Тус компаниас Б.Ууганбаярт удаа дараа шаардлага хүргүүлж, ийм хуульбус үйлдлээ зогсоохыг сануулж байжээ. Гэвч тэр үгэнд ороогүй аж. Иймд  шүүхээс  түүнд  гурван сар баривчлах ял оноосон байна.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

БОАЖ-ын сайд Н.Уртнасан 30 хоногт
БОАЖ-ын сайд Н.Уртнасан 30 хоногт
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.