Манай боксчид Унгарт илүүрхэж өчигдөр эх орондоо буулаа -
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 9 секунд
Манай боксчид Унгарт илүүрхэж өчигдөр эх орондоо буулаа -

Манай боксчид Унгарт илүүрхэж өчигдөр эх орондоо буулаа -

Унгарын Дебрецен хотод Иштван Бочкаин нэрэмжит Олон улсын “А” зэрэглэлийн 59 дэх удаагийн тэмцээн энэ сарын 4-7-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд манай улсыг төлөөлж эрэгтэйчүүдийн шигшээ багийн 8 тамирчин хүч үзэж медалийн ургац арвинтай байлаа. Тэмцээнд 48 кг-ийн жинд оролцсон ОУХМ Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль, 52 кг-ийн жинд спортын мастер А.Нурлан хүрэл медаль, 56 кг-ийн жинд ОУХМ Э.Идэрхүү алтан медаль, 64 кг жинд ОУХМ Б.Чинзориг алт, 69 кг-ийн жинд ОУХМ Б.Түвшинбат мөн алтан медаль, 81 кг-ийн жинд С.Эрдэнэбаяр хүрэл медалийг хүртлээ. Ийнхүү манай улсын шигшээ багийн тамирчид 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медалийн амжилтаар тэмцээнд оролцсон 20 орноос багийн дүнгээр тэргүүн байрыг эзэлж, манлайллаа. Мөн тус тэмцээний шилдэгийн шилдэг тамирчнаар Э.Идэрхүү шалгарсан байна.

Эх сурвалж: Unen.mn

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 1072 ШИРХЭГ ХУВЬЦААТАЙ ИРГЭН 96480 ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ АВНА
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 1072 ШИРХЭГ ХУВЬЦААТАЙ ИРГЭН 96480 ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ АВНА
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.