Эмэгтэй жолооч хүн дайрч унагаад, цагдаа дууджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 10 секунд
Эмэгтэй жолооч хүн дайрч унагаад, цагдаа дууджээ

Эмэгтэй жолооч хүн дайрч унагаад, цагдаа дууджээ

Өнөө өглөө 8 цаг 50 минутын орчимд нэгэн эмэгтэй жолооч МУБИС-ын урд талын туслах замаар зүүн тийш явж байхдаа 50 орчим настай иргэн “Б”-г дайрчээ. Дайруулсан иргэн замын хашлагад толгойгоороо хүчтэй цохиж унахыг харсан хүмүүс “Хүүе ээ. Хүн дайрчихаад машинаа урагш хөдөлгөөд байх юм аа, болиоч, зогсооч” хэмээн  хашгирсан байна. Жолооч эмэгтэй тэрхүү дайруулж унасан “Б”-ээс нэлээд холдож машинаа зогсоон бууж ирээд түүнийг босгохыг оролдоход тэдгээр хаширч байсан иргэдээс харин нэг нь ч туслаагүй аж. Жолооч эмэгтэйд ойртож очсон сониучхан зарим нь нэрийг нь асуусан боловч тэр “Би юу ч болсон цагдаа дуудна. Намайг хэнээр нь яах гэсэн юм” гэжээ. Удалгүй замын цагдаагийнхан ирж, хүн дайрсан жолооч эмэгтэй, дайруулсан иргэн “Б” нарыг авч явсан байна.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

 

 

Эрчүүд болон эмэгтэйчүүдийн ялгаа
Эрчүүд болон эмэгтэйчүүдийн ялгаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.