БХЯ-ны 300 айлын орон сууцны 9.9 тэрбум төгрөг юунд зарцуулагдсан бол…
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 41 секунд
БХЯ-ны 300 айлын орон сууцны 9.9 тэрбум төгрөг юунд зарцуулагдсан бол…

БХЯ-ны 300 айлын орон сууцны 9.9 тэрбум төгрөг юунд зарцуулагдсан бол…

нийтлэсэн Admin

batlanhamgaalah0202БХЯ-ны 300 айлын орон сууц хэзээ ашиглалтад орох юм бол гэсэн хvлээлт тус газрын албан хаагчдын шvдний євчин болоод байна. Учир нь єнгєрсєн 2011 оны есдvгээр сард 300 айлын барилгыг барих тендерийг “ХЄМОТЭ” компани авч байсан. Тодруулбал, анх тvлхvvр гардуулах нєх¬цєлтэйгєєр гээд ганц хvрз шороо ч асгаагvй байхад 9.9 тэрбумыг нь єгчихсєн чинь єнєєдєр нэмэлт зардал нэхснээс болж ийнхvv байр ашиглалтад орохгvй байгаа явдал юм.
Угтаа бол ширхэг ажил хийгээгvй компанид бэлэн мєнгє єгсєн нь єєрєє авлига хээл хахуулийн чанартай байна гээд тус яамны. Хяналт, шинжилгээ vнэлгээний газрын дарга Д.Жаргалсайхан, хурандаа Ариунболд болон “ХЄМОТЭ” компанийн захирал Б.Баттулга нарыг АТГ–т шалгаж тэднийг цагдан хорих 461 дvгээр саатуулан шалгаж байсан юм.
Харин бvтэн дєрвєн жил дуншаад ч ашиглалтад орж чадахгvй байгаа уг байрны асуудал алба хааж байгаа офицер ахлагч нарын тэдний нийгмийн хамгийн тулгамдсан асуудлын нэг болчихоод буйд юм.

Урьд нь ч одооч тєрєєс дээрх байгууллагуудын алба хаагчдад зориулан хєрєнгє мєнгєний бололцоогоороо орон сууцнуудыг барьж ашиглалтанд оруулж олон хvнийг байртай болгохоор татвар тєлєгчдийн мєнгийг “ХЄМОТЭ” компанид єгсєн хэрэг. Гэтэл бvтэн дєрвєн жил гаруй хугацаа єнгєрчихєєд байхад яагаад орон сууц єнєєг хvртэл ашиглалтад орохгvй байгаа юм бол гэдэг нь хэн хvний анхаарлыг єєрийн эрхгvй татах нь ойлгомжтой.

Уг нь єнгєрсєн хугацаанд энэхvv байрыг хурдан ашиглалтад оруулах гэж захиалга єгсєн албан хаагчдаас єнгєрсєн жил хvн тус бvрээс таван сая тєгрєг авч тухайн жилдээ айлуудаа оруулна гэж албаны хvмvvс тооцоолж байсан юм билээ. Гэтэл алба хаагчдаас таван сая тєгрєг аваад ч тусыг эс олж байгаа учир эхнээсээ авахуулаад тус газрын ажилчид дор бvрнээ хэл ам таталж юунаас болоод байр ашиглалтад орохгvй байгаа талаар дарга нараасаа асуухад “Биднээс шалтгаалах зvйл байхгvй. Бид хvрэлцээтэй гэсэн бvхий л тєсєв мєнгийг гvйцэтгэгч компани “ХЄМОТЭ”-д гаргаж єгсєн хэмээн тэдний амыг хааж байгаа юм. Мэдээж ингэж хэлэхээс ч єєр аргагvй. Аль хэдийнэ барилга барих хангалттай мєнгийг тус компанид шилжvvлж єгсєн учраас тэд ийм л хариулт єгєх нь зvйн хэрэг. Барилгын тухай хуульд, тєсвийн тухай хуульд адилхан заалт бий. Тэр нь зураг тєсєвгvй тєсєлд тєсєв батлахгvй гэж. Гэтэл энэ хуулийг vе vеийн УИХ-ын гишvvдээс эхлээд барилгын туслах ажилтан хvртэл биелvvлэхгvй иржээ. Амбаар барихад хvртэл хэдэн банз орох вэ, тэр нь хэдэн тєгрєг вэ гэхээс гадна гэрийнхээ хаана барих вэ гэж тооцдог.
Гэтэл та бидний тєлсєн татварын мєнгєєр байшин барих гэж байж ерєєсєє сэтгэлийн хєдєлгєєнєєр шийд¬дэг байх юм.

Тухайн vед БХЯ-наас Сангийн яамнаас мєнгє гаргуулах гэтэл “Наад “Спейшл” компанид чинь итгэхгvй байна. Ємнє нь цаг уур, эрдэм шинжилгээнийн хvрээлэнд эвдэрхий радар нийлvvлж улсад 1.9 тэрбум тєгрєгийн хохирол учруулсан гээд зєвшєєрєєгvй аж. Гэтэл нєхдvvд “Спейшл” нэрээ “ХєМоТэ” гэдгээр сольж барилга барих арван тэрбум тєгрєгєє гаргуулж авсан нь єдгєє баримт болон vлдсэн юм. Уг нь тухайн vеийн сайд дарга нар “ХЄМОТЭ” компанийг дэмжиж 9.9 тэрбум тєгрєгийг ямар ч ажлын гvйцэтгэлгvй байхад нь єгч байхад тэд давраад хоёр тэрбумыг нэхтэл БХЯ-ны сайд асан Б.Бат-Эрдэнэ авсан мєнгєєрєє дуусга гэж тас гvрийж байсан юм. Бас нэгэн хачирхалтай зvйл нь орон сууцны ба¬рилгын гэ¬рээнд “гvйцэтгэгч тал банкнаас зээл авбал захиалагч хариуцна” гэж заасан байсан нь єнгрсєн жил ихээхэн шуугиан тарьж авлигажсан тєсєвт хvртэл нэр нь орж байсан юм. Энэ нь “ХЄМОТЭ” компанийнхан банкнаас зээл авч байж л ажлаа vргэлжлvvлнэ гэдгийг харуулсан хэрэг.

Хэрвээ тус компани банкнаас зээл авч цаашид барилгыг vргэлжvvлэх бол Батлан хамгаалах яамныхан гэрээнд заасны дагуу тєлєх ёстой гэсэн vг. Хамгийн хачирхалтай нь улсын тєсвєєс 9.9 тэрбум тєгрєгийн тендер авсан тус компани ємнєх ажлаа ч хийж дуусаагvй байх vедээ ГХЯ-ны ёслол хvндэтгэлийн єргєєг барьж байсан нь олон хvний хачирхалыг тєрvvлж байсан. Юутай ч “ ХЄМОТЭ”- компанийн балгаар хоёр жилийн ємнє салбарын сайдаасаа байрны эрх гардсан цэргийн албан хаагчид бvтэн дєрвєн жилийн хугацаанд хохирлоо. Уг нь гэрээ ёсоор 2012 онд оршин суугчдыг хvлээж авах байсан ч єнєєг хvртэл хэзээ ашиглалтад орох нь тодорхойгvй байгаа олон мянган иргэд хэдий болтол хохирох бол. Энэ талаар байрны захиалга єгсєн алба хаагчид хvртэл “Vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлье гэхээр цэргийн хvн гэдэг утгаараа хамаагvй зvйл ярьж болохгvй байна. Гэхдээ энэ асуудлыг хариуцаж байгаа хурандаа С.Ганшир гуай яамын талаас ажил уясан зvйл нэг ч байхгvй. Харин гvйцэтгэгч компани болох “ХЄМОТЭ”-гийн эзэд данс битvvмжилсэн гэж шалтаг хэлээд комиссынхоноос зугтааж байгаа гэж хэлж байсан. Тэгээд ч тэднийг єнгєрсєн хугацаанд АТГ-нхан шалгаж байсан. Одоо ч шалгаж байгаа юм билээ. Бид арай дэндvv хохирч байна. Энэ асуудал хэзээ шийдэгдэж бид хэзээ байрандаа орох юм бол гэсэн хvлээлт vvсээд байна.

Та бvхэн энэ байрны асуудлаар явж сурвалжилга бэлдээд єгвєл асуудал бvр тодорхой болох байх даа. Ихээхэн асуудалтай л байдаг юм билээ” гэв. Юутай ч улсын тєсвийн хєрєнгийг бєєнєєр нь гар­­гуулсан ч барилга ашиглалтад ороогvй байгаа тул 9.9 тэрбум тєгрєгийн учрыг олохоор єнєєєдєр тус компанийн захирал С.Баттулыг АТГ-т шалгаж байна. Тиймээс энэхvv 300 айлын орон сууц хэзээ ашиглалтад орох нь учир битvvлэг байгаа юм. Бид дараагийн дугаартаа дээрх орон сууцны талаарх сурвалжлагыг хvргэх болно.
Эх сурвалж: Shuurhai.mn

Ирэх даваа гарагаас халуун усны хязгаарлалт хийнэ
Ирэх даваа гарагаас халуун усны хязгаарлалт хийнэ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.