Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна

Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

 

2015 оны 05 дугаар сарын 10-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говиор 18-23 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. 10-12 градус дулаан байна.

 

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 градус, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

1000 хосын болзоо
1000 хосын болзоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.