Солонгост Монгол оюутныг саатуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 10 секунд
Солонгост Монгол оюутныг саатуулжээ

Солонгост Монгол оюутныг саатуулжээ

нийтлэсэн Admin

sosoОюутан солилцоогоор БНСУ-д суралцаж байсан Монгол оюутныг Сувон хотын цагдаагийн газраас саатуулсан хэрэг гарлаа. Тодруулбал, Монгол улсын иргэн 28 настай Б гэгч нь гудамжинд явж байсан оюутныг зодсон учраас саатуулсан гэж Сувон хотын цагдаагийн газраас мэдэгджээ. Монгол оюутан Б нь энэ сарын 23-24-нд шилжих шөнийн 01.15 цагийн орчим Сувон хотын Ёнгдунгү дүүрэг дэх нэгэн гудамжинд явж байхдаа өөдөөсөө ирж байсан хоёр Солонгос залуустай юм ярихаар зогссон байна. Гэвч тус оюутнууд түүнтэй ярилцахгүй хэмээн хэлж цааш явтал араас нь очоод хоёр залууг зоджээ. Тэрбээр мөрдөн байцаалтын явцад “Би тэр 2 залууг таньдаг хүн байна хэмээн андуурч мэндэлсэн. Гэвч надтай ярихгүй гэхээр нь зодсон” гэж мэдүүлсэн байна. Сувон хотын цагдаагийн газраас Монгол оюутан Б-г үргэлжлүүлэн шалгаж байна.

 Эх сурвалж: Шуурхай.мн

С.Мөнхбат: “Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь бичиг” бүтээх ажил ид үргэлжилж байна
С.Мөнхбат: “Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь бичиг” бүтээх ажил ид үргэлжилж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.