ОХУ хоол хүнснийхээ мөнгийг хэмнэж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 30 секунд
ОХУ хоол хүнснийхээ мөнгийг хэмнэж эхэлжээ

ОХУ хоол хүнснийхээ мөнгийг хэмнэж эхэлжээ

 

 

ОХУ-ын иргэдийн 63 хувь нь сүүлийн гурван сарын хугацаанд хоол хүнс худалдан авахдаа өмнөхөөсөө өөр зүйл худалдан авахад хүрснийг “Интерфакс” агентлагаас мэдээлжээ. Оросын “Олон нийтийн санаа бодол” сангаас явуулсан уг судалгаанд оролцогсдын 40 хувь нь өмнөхөөсөө хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн авч, 30 хувь нь худалдан авдаг бүтээгдэхүүнийхээ хэмжээг багасгасан тухайгаа өгүүлжээ. Мөн иргэдийн гуравны нэг нь зарим нэр төрлийн бүтээгдэхүүнээс татгалзахад хүрсэн бол 13 хувь нь дэлгүүрээс бараа худалдан авахаа цөөлсөн аж. Харин 35 хувийн тухайд нөхцөл байдал өөрчлөгдөөгүй гэнэ. Иргэдийн 29 хувь мах, 23 хувь нь бяслаг, хиам, 21 хувь нь жимс, жимсгэнэ, 17 хувь нь чихэр амттанд зарцуулах мөнгөө хэмнэж эхэлсэн байна. Иргэд хүнсний бус барааны хувьд ч хэмнэж эхэлснийг судалгаа харуулжээ. Санал асуулгыг энэ сарын 20, 21-нд Оросын 104 хот, сууринд амьдардаг 1500 хүнээс авсан аж. Оросын Статистикийн төв байгууллагаас тус улсын иргэдийн бодит орлого тавдугаар сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.4 хувиар буурсныг мэдээлсэн юм.

 

Д.БОЛД

 
Турахад тустай зөвлөгөө
Турахад тустай зөвлөгөө
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.