Эрүүл мэндийн салбарын шинэчлэлээр туршлага солилцлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 38 секунд
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлээр туршлага солилцлоо

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлээр туршлага солилцлоо

 

 

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлаарх улс хоорондын туршлага солилцох арга хэмжээ энэ сарын 23-30-нд БНХАУ-ын Бээжин хот болон Фужиан мужид боллоо. Уг арга хэмжээд ЭМЯ, ЭМДЕГ-ын холбогдох газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцов.

Энэ үеэр төлөөлөгчид Бээжин хотын Үндэсний эрүүл мэндийн судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, Хятадын эрүүл мэндийн салбарын шинэчлэл, бодлогын хэрэгжилт, улсын эмнэлгийн засаглал бүтэц зохион байгуулалтын талаар мэдээлэл авлаа. Түүнчлэн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмж, нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөр, улсын эмнэлгийн удирдлага зохион байгуулалт, тусламж үйлчилгээний нэгдмэл тогтолцоо болон “Эрүүл хятад-2030” хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцлаа. Мөн эдгээр бодлого шийдвэр газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаатай танилцахаар Хятад улсдаа эрүүл мэндийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж буй Фужиан мужийн Санминг хотод зочиллоо.

 
 
 
 
Тус хот нь 1959 онд байгуулагдсан, 2 сая 800 мянган хүн амтай. Анхан шатны 4 хорооны эмнэлэг, дүүргийн 1 дүгээр  шатлалын нэг эмнэлэгтэй. Эм, эмнэлгийн хэрэгслэл, тоног төхөөрөмж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, дааатгалын тогтолцооны нэгдмэл байдлыг хангах талаар төрөөс бодлогоор зохицуулалтыг хийж, ард иргэдээ санхүүгийн дарамтанд оруулахгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа сайн туршлагаас судаллаа.
 
 
 
 

 

УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдоржийн хууль бус 11 үйлдэл
УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдоржийн хууль бус 11 үйлдэл
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.