Монгол инженерүүдийг хөгжүүлсэн ухаалаг системийг хэрэглээнд нэвтрүүлснээр эрчим хүчний алдагдал буурна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 3 секунд
Монгол инженерүүдийг хөгжүүлсэн ухаалаг системийг хэрэглээнд нэвтрүүлснээр эрчим хүчний алдагдал буурна

Монгол инженерүүдийг хөгжүүлсэн ухаалаг системийг хэрэглээнд нэвтрүүлснээр эрчим хүчний алдагдал буурна

Монгол Улсын хэмжээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар 10,3 тэрбум квт.цаг цахилгаан эрчим хүч боловсруулж, 9,6 тэрбум квт.цаг цахилгаан эрчим хүчийг түгээсэн байна. Нийт түгээсэн цахилгаан эрчим хүчний 79,3 хувь буюу 8,18 тэрбум квт.цагийг дотоодын эх үүсвэрээс, 20,7 хувийг импортын цахилгаан эрчим хүчээр хангасан байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд үнэ тарифт өөрчлөлт оруулалгүй тогтвортой мөрдөж ирсний улмаас 2019 онд 59 тэрбум төгрөг, 2020 онд 92 тэрбум төгрөг, 2021 онд 78 тэрбум байсан бол 2022 онд 168,2 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажиллажээ. Үйл ажиллагааны алдагдлаас шалтгаалж, цахилгаан станцуудын засварын ажлыг хойшлуулах, хэт их ачаалалтай үед нөөц тоноглолгүй ажиллуулах зэргээс болж цахилгаан станцууд ослын байдалтай ажилласаар байгаа юм байна. Тэгвэл энэхүү алдагдалд хүргэж байгаа асуудлуудыг цахим руу шилжүүлж, ухаалгаар үр ашигтай ажиллах хянах системийг монгол инженерүүд хөгжүүлжээ.

Цахилгаан эрчим хүч, бүртгэл мэдээлэл, хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, цахилгаан эрчим хүч дамжуулалтын үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилго бүхий “Intelligent management system”-ийг хэрэглээнд нэвтрүүлснээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ гар утсаараа болон компьютероор хялбар аргаар бүртгүүлж, хянах, төлбөр тооцоогоо хийх боломж бүрдэх юм байна. Энэ талаар тус төслийг хэрэгжүүлж буй IMS төслийн менежер Б.Очхүүтэй ярилцлаа.

-Эрчим хүчний салбарт ухаалаг системийг нэвтрүүлэхийн давуу тал нь юу вэ?

-Манай эрчим хүчний системийн давуу тал нь монгол инженерүүд өөрсдөө хөгжүүлсэн, ямар нэгэн брэндийн гэх юм уу гаднаас шалтгаалах зүйлгүй, нэмж өргөтгөх боломжтой гэдгээрээ маш том давуу талтай. Улс орны хувьд ямар нэгэн брэндэд ч юм уу, аль нэг зүйлд захирагдаад явахаар хэн нэгнээс хамааралтай болчихоод байдаг. Тэгвэл манай энэ систем нь ШУТИС-ийн багш нар, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд, инженер техникийнхэн ажилтнууд, IT салбарынхан хамтарч бүтээсэн үндэсний хэмжээний ухаалаг систем юм. Цаашлаад бид эрчим хүчний ухаалаг удирдлагын системийг бий болгохоор ажиллаж байна.

-Манай улсын эрчим хүчний хэрэглээ жилд хоёр хувиар өсөж байгаагийн хэрээр алдагдал ч ихэсч байгаа шүү дээ?

-Эрчим хүчний хэрэглээ өсөхөөс гадна энд алдагдсан боломж нь юу вэ гэвэл эрчим хүчний алдагдал манай улсын хувьд асар өндөр байдаг. Жишээлбэл, станцуудын хувьд нийт хэрэглээнийхээ үйлдвэрлэж байгаа эрчим хүчний 10-12 хувийг зөвхөн дотоод хэрэгцээндээ зарцуулдаг. Үүнийг хэрхэн бууруулах вэ гэхээр хуучирсан технологийг шинэ тоног төхөөрөмжөөр солино. Мөн мэдээллийн технологийн IT дээр суурилсан ухаалаг шийдлээр эрчим хүчний алдагдлыг бууруулах боломжтой. Тэгэхээр жилд хоёр хувиар өсөж байгаа тэр хэрэглээ нь манай системийг суурилуулснаар дотоод алдагдлыг бууруулах, хяналтыг сайжруулахаараа ач холбогдолтой.

-Ухаалаг системийг Монгол Улсад ямар хугацаанд нэвтрүүлэх бол?

-Суурь систем дээр манай баг гурван жил тасралтгүй ажиллаж байж эхний үр дүн гарч байна. Ер нь бол суурь системийг явуулахын тулд эрчим хүчний салбар өөрөө төрөөс хамааралтай байдаг учраас төр, хувийн хэвшил зайлшгүй хамтарч ажиллаж байж үр дүнд хүрнэ. Хугацааны хувьд миний бодож байгаагаар буюу урьдчилсан тооцооллоор ухаалаг систем нэвтрээд 2-3 жил байх болов уу.

-Эрчим хүчний үйлдвэрүүд гаргаж буй эрчим хүчнийхээ 10-12 хувийг өөрсдөө дотооддоо зарцуулдаг гэсэн. Энэ алдагдлыг хэрхэн бууруулах бол?

-Үндсэн тоног төхөөрөмжийг сольсноор алдагдлын хэмжээ тодорхой хувиар буурна. Жишээ нь, үүнийг өвчинтэй жишиж үзвэл хаана бидний асуудал байгаа юм бэ гэдэг нь техник, төхөөрөмжийг ашигласнаар тодорхой болох юм. Монгол Улс жилийн жилд ухаалаг эрчим хүч, ухаалаг хот гэсэн бодлого, төлөвлөгөө гаргадаг. Яс юман дээр ухаалаг болох суурь дэд бүтцийг эхний ээлжинд бид бий болгочихоод байна. Үүнд нэн тэргүүнд юу чухал вэ гэвэл ухаалаг хяналт хэрэгтэй. Иймд ухаалаг эрчим хүчний системийг ухаалаг хяналтаас эхлүүлье гэж үзээд, эхний ээлжинд хэмжүүрийн хэрэгсэл буюу айл өрхийн тоолуурын хэрэгслээс эхлэх, цаашлаад түүнийг алсын зайнаас удирдах, асааж унтраадаг болох, төлбөрийн системтэй холбох, мэдээлэл, технологийн салбаруудтай хамтрах үндэсний нэгдсэн том эко системийг бүрдүүлэх эхний алхмыг бид түүчээлж, хамтдаа өсөж хөгжье, бид Монголдоо чадна гэсэн чин сэтгэлээр ажиллаж байна.

Эрчим хүчний аюулгүй байдал, үндэсний системээ хамгаалах зайлшгүй шаардлагатай

ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, “Ханап хангал зээрд” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран хэрэгжүүлж буй “Хэмжих хэрэгслийн удирдлага хяналтын систем”-ийг өнөөдөр танилцууллаа. Өнөөдрийн байдлаар Монгол улс даяар 897 мянга орчим цахилгаан эрчим хүч хэрэглэгчид байдаг гэсэн тооцоо байдаг. 2020 оны байдлаар манай улсын эрчим хүчний нийт хэрэглээ 8,851.3 сая кВт.цаг байжээ. Нийт хэрэглээ жилд хоёр хувиар өсч байгаа нь олон мянган цахилгаан хэрэглэгчийн төлбөр тооцоо, бүртгэл лавлагааг цахимжуулах, хяналтын системээр удирдах зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Энэхүү бүх төрлийн тоолуурыг удирдах боломжтой эрчим хүчний хяналтын систем нь монгол инженерүүд өөрсдөө хөгжүүлсэн гэдгээрээ онцлогтой бөгөөд үргүй олон зардлыг хэмнэж өгөхөөрөө давуу талтай юм. Энэ талаар төслийг хэрэгжүүлэгч, “Ханап хангал зээрд” компанийн гүйцэтгэх захирал Д.Амарсанаа ийнхүү ярьж байна.

-Монгол Улсын эрчим хүчний систем дээр тоолуур, асуудлыг бодит байдлаар шууд хянах учир зохицуулах боломжууд хэмжих хэрэгслүүдэд гадны буюу хөндлөнгийн нөлөөллийн программуудтай. Тэгэхээр бидний өөрсдийн аюулгүй байдал болох эрчим хүчний системээ хамгаалах шаардлага бий. Өөрөөр хэлбэл, өөр өөр газруудаас тоолуур орж ирсэн ч бид Монгол Улсын хэмжээнд өөрийн эрчим хүчний системийг хамгаалж авч үлдэхгүй бол болохгүй. Ийм эрсдэлт байдалд хүрсэн учраас цахим шилжилтийн процессын дагуу хамгийн анхны хэмжих хэрэгслүүд буюу айл өрхүүдийн тоолууруудын мэдээллийг нэгдсэн цахим систем рүү татах боломжуудыг бид бүрдүүлж өгч байгаа юм. Ингэснээр түгээх компаниуд болон хэрэглэгчдийн хоорондын заалтын маргаан, мөнгө төгрөгийн үүснэ. Дараагийн нэг асуудал нь дуудлага буюу гэмтэл саатал гарсан үед айл нь эзэнтэй байна уу, эзэнгүй байна уу хамаагүй тоолуураас мэдээлэл авч чадаж байгаа учраас асуудлыг шуурхай ажиллагаагаар шийдэх боломжууд бий болно. Мөн чанартай эрчим хүчийг хэрэглэгчдэд түгээх нөхцөл бүрдэнэ. Иймд Монгол Улс даяараа нэгдсэн системтэй болох нь чухал.

-Үр дүнг шаталсан байдлаар урьдчилж тооцсон уу?

-Тоолуурын мэдээллийг нэгдсэн систем дээр хянаад, алдагдал хаанаас гарч байна, юунаас болж үүсэж байна гэдгийг тогтоох боломжтой. Өөрөөр хэлбэл, хянах боломжуудыг бүгдийг бүрдүүлчихэж байгаа юм. Тиймээс алдагдлыг бууруулах боломжтой гэж тооцож байгаа. “Алсаа хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого дахьЭрчим хүчний сэргэлт”-д энэ бүхэн үр нөлөөгөө өгнө гэж найдаж байна

Хэрэглээний төлбөрөө банканд ирэлгүйгээр QR ашиглан төлөөрэй
Хэрэглээний төлбөрөө банканд ирэлгүйгээр QR ашиглан төлөөрэй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.