Чоно борооноор ЧОЙНОРОВ сиймхийгээр нь…
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 19 секунд
Чоно борооноор ЧОЙНОРОВ сиймхийгээр нь…

Чоно борооноор ЧОЙНОРОВ сиймхийгээр нь…

choinorovvС.Эрдэнийн тушаалтай зэрэгцэж ирсэн С.Чойноровын мэдэгдэх хуудас 

Хөдөлмөрийн яамны үүрэг гүйцэтгэн, түр хариуцаж буй С.Эрдэнэ сайдын тушаал гарч, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн төвийн дарга Г.Билэгсайханыг чөлөөлж оронд нь С.Чойноровыг томилжээ. Харин н.Чойноровын тушаалтай дөрөө харшуулан тус төвийн алба хаагчдад ажлаа хүлээлгэж өгөх тулган шаардах хуудас ирсэн нь хэний ч сонирхлыг татах биз ээ. Уг нь аливаа хүн ямар нэг байгууллага хүлээж аваад ажлаа чухам юунаас эхлэх хэрхэн хааш нь болгох тухай бодмоор. Гэтэл сайдын томилсон тушаалтай дөрөө харшуулаад ажилчдаа халах тухай мэдэгдэх хуудас ирж байна гэдэг санаанд оромгүй зүйл.
С.Чойноров үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнийн тушаалыг авсан цагаасаа хойш ядаж долоо хонож болмоор юм. Гэтэл өөрийнх нь тушаал С.Эрдэнийн гар дээрээс ирж амжаагүй шахам байхад доод тушаалтнууд болох газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүдээ ажлаа өгөхийг тулган шаардсан бичиг илгээсэн байх юм.
Төрийн албаар тоглож байгаагийн хамгийн том илрэл бол энэ. Нэгдүгээрт, Хөдөлмөрийн яамыг толгойлох албан ёсны сайд тодроогүй байтал үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ нь харъяа агентлагт нь шууд томилгоо хийдэг. Хоёрдугаарт, үүрэг гүйцэтгэгч сайдын тушаал бараг ирж амжаагүй байхад доод ажилчдаа ажлаа өгөхийг шахсан мэдэгдэх хуудас зуузай холбож байна гэдэг төрийн алба туйлдаж, доройтсны шинж. Ямартай ч үүрэг гүйцэтгэгчийн тушаалаар яарч ирсэн С.Чойноров гэгч танил талаа татахаар алба хаагчиддаа ажлаас халах мэдэгдэх хуудас хүргүүлчихжээ.
Эсвэл тэр үүрэг гүйцэтгэж байгаа С.Эрдэнэд багтааж шингээхээ больж, турж үхэхдээ тулсан тийм олон ахан дүүс байдаг хэрэг үү. Нөгөө бол Баянгол дүүргийн Иргэдийн хурлыг болсон болоогүй төрөл садан, амраг нөхдөөрөө дүүргэдэг шиг Хөдөлмөрийн яамыг тойргийнхоо сонгогчдоор дүүргэх гээгүй бол энэ ажлаа болимоор юм.
Төрийн алба гэдэг тоглоом биш. Сүүлийн үед төрийн албанд томилох, халах тухайд бол хонь хурга ялгаж байгаа мэт л цаасаар шилбүүрддэг болжээ. Хамгийн гол нь ажлын дадлга туршлагатай нэгнийг халаад танил талын хүрээгээр орж ирсэн нөхөд нь ажлаа мэдэхгүйгээс гадна албан бичиг ч төлөвлөж чадахгүй нөхөд байгааг хаа хаанаа ярьж л байгаа.
Зөвхөн энэ ч биш, Хөдөлмөр эрүүл мэнд судлалын төвийн дарга Д.Очирбатыг хөдөө орон нутагт ажлаар явахад нь хууль бусаар ажлыг нь хүлээж авч, Л.Уртнасанд хүлээлгэн өгсөн билээ. Тиймээс ч тус төвийн алба, хэлтсийн дарга нар эсэргүүцэж байсныг уншигч та санаж байгаа.

 

2015.08.19

Амьтдын төлөө нүцгэлсэн одод
Амьтдын төлөө нүцгэлсэн одод
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.