Ч.Ундрал: Хумсаа нуусан муур шиг зөөлөн зөөлөн дуугарч, улс төр рүү гэтэж онигоонд оров
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 54 секунд
Ч.Ундрал: Хумсаа нуусан муур шиг зөөлөн зөөлөн дуугарч, улс төр рүү гэтэж онигоонд оров

Ч.Ундрал: Хумсаа нуусан муур шиг зөөлөн зөөлөн дуугарч, улс төр рүү гэтэж онигоонд оров

"Херо"-гийн Баатарыг “Жи интертаймент”-аас өрх тусгаарлаагүй байх үеэс л жүжигчин бүсгүйн дурлалын эзэн хэн болох талаар яриа гарч байлаа. Зарим нэгний яриагаар дуучин С.Сэрчмаагийн дурлалт хархүүг Ундрал булаасан ч гэх нь бий. Дуучин Оюунбилэгийн клипний зураг авалтаар Ч.Ундрал, Б.Баатар нар танилцсан гэдэг. Тухайн үедээ “Ийгл” телевизийн мэдээний албаны нүүр царай болоод амжсан жүжигчин бүсгүйн анхны хайр Б.Баатар гэдэг юм билээ.

Ийнхүү анхны харцаар дурлалцсан залуус шалгуур давах дурлалын эзэн мөн эсэхээ олон жилийн үерхлээрээ баталж нэлээд хожуу үрийн зулай үнэрлэсэн юм. Урлагийн салбарт хүч үзэж байгаа хосууд гар нийлэн хоёр ч киноны ард гараад авсан. Харамсалтай нь сайхан хосуудын нэг болсон тэд хоёр тийш болоод бараг дөрвөн жилийн нүүрийг үзэж байгаа ч хэл ам дагуулсаар л байна.

Тэр тусмаа өнөөдөр  цахим ертөнц зөвхөн Ч.Ундрал, П.Анужин нараар л амьсгалж байх шиг. Харин жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудаснаа "Манай урлагаас Гүндалайгаа авчвал бид нар Нараагаа авья гэнэ. Яадаг юм ер нь хумсаа нуусан муур шиг зөөлөн зөөлөн дуугарч бодол санаагаа нууж улс төр рүү гэтэж байсан нь илчлэгдэж онигоонд орж байсанаа шулуухан Нара шиг бодол санаагаа илэрхийлчихдэг байсан чинь дээр ш дээ" хэмээв. Энэ үгний "бай" П.Анужин байх  гэж таамаглах хүмүүс олон байна. 

А.ДӨЛ 

PHOTONEWS.MN

Ц.Дэлгэрмэнд: Нийгмийн сүлжээнд олон нийтийн дунд байгаа мэт биеэ авч явах хэрэгтэй
Ц.Дэлгэрмэнд: Нийгмийн сүлжээнд олон нийтийн дунд байгаа мэт биеэ авч явах хэрэгтэй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.