Өөрийн эрхийг шаардахын хамт бусдын эрхийг хүндэтгэе
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 52 секунд
Өөрийн эрхийг шаардахын хамт бусдын эрхийг хүндэтгэе

Өөрийн эрхийг шаардахын хамт бусдын эрхийг хүндэтгэе

Улс үндэстнүүд нэгдэн “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталж, дэлхий нийтэд тунхаглан зарласан Хүний эрхийн олон улсын өдрийн мэндийг эрхэм нийслэлчүүд Та бүхэндээ хүргэе.

Тэртээх 1948 оны энэ өдөр дэлхийн тив бүрээс хуран цугласан улс улсын удирдагч нар хамтдаа “Хүн үндсэн эрхтэй, хувь хүн нэр төр, үнэ цэнтэй, эрэгтэй, эмэгтэйчүүд тэгш эрхтэй” хэмээн тунхаглаж, хүний эрхийн амин чухал баримт бичгийг баталж, хүмүүн төрөлхтөн нийтээрээ цоо шинэ харилцаанд дэвшсэн билээ. Түүнээс хойш жил бүр дэлхий нийтээрээ нэг уриа, нэг зорилгод нэгдсээр ирсэн бөгөөд энэ жил “Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” уриан дор Хүний эрхийн олон улсын өдрийг тэмдэглэж байна.

Манай улсын хувьд энэ жил Монгол Улс НҮБ-ын гишүүн орон болж тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсний 60 жил, Монгол Улсад хараат бус хүний эрхийн үндэсний байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн тохиож байгаа онцлог жил. Түүнчлэн дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас амаргүй цаг үеийг туулж байгаа энэ цаг үед та бид “Өөрийн эрхийг шаардахын хамт бусдын эрхийг хүндэтгэх” зарчмыг баримталж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, бусдыг ялгаварлан гадуурхахгүй байх, аливаад хариуцлагатай хандах нь та бидний оруулах хамгийн чухал хувь нэмэр юм.

Хүний эрхийн төлөө хамтдаа нэгдэцгээе.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ

Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

Монгол Улс өрсөлдөх чадварын зэрэглэлээрээ 103-т эрэмбэлэгдэв
Монгол Улс өрсөлдөх чадварын зэрэглэлээрээ 103-т эрэмбэлэгдэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.