Төмөр зүрхийг 2018 онд хүнд суулгана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 7 секунд
Төмөр зүрхийг 2018 онд хүнд суулгана

Төмөр зүрхийг 2018 онд хүнд суулгана

Дэлхийн хамгийн анхны цохилдоггүй бионик зүрхийг амьтанд шилжүүлсэн туршилт амжилттай болжээ. Харин гурван жилийн дотор хүн дээр туршилт хийж үзэх аж. Энэхүү бионик зүрхийг Австралийн Брисбэн дахь Куинсланд технологийн их сургуулийн эрдэмтдийн баг бүтээсэн байна. Уг шинэлэг төхөөрөмж нь эргэдэг дискийн тусламжтай биед цусыг шахдаг аж. 
 
Хүний зүрхийг дуурайлган хийсэн бөмбөрцөг хэлбэртэй уутаараа бусад төрлийн хиймэл зүрхээс ялгаатай гэнэ. Ерөнхий зохион бүтээгч Даниел Тимсийн бүтээсэн уг “Bivacor” зүрхийг зохион бүтээхэд амьдралынхаа арван жилийг зарцуулсан байна. Австрали, АНУ-ын хамтарсан судалгааны баг “Bivacor” зүрхийг хонин дээр хийсэн туршилт амжилттай болжээ. Энэхүү бионик зүрхийг хүнд суулгах хэмжээнд боловсронгуй болгоход 3.8 сая ам.доллар шаардлагатай гэж “The Common Good” сайтад бичжээ. 

\

- See more at: http://www.unen.mn/content/47973.shtml?alias=world#sthash.jqgt9sWI.dpuf
Л.Тунгалаг: Охиныг минь буруу оношилсоор ясанд нь хүртэл тулгасан Хан-Уул дүүргийн эмнэлэгт гомдолтой байдаг

“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!