Ч.Сайханбилэг 300 хүртэл сая ам.долларын зээлийн шугам нээхийг хүсэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 25 секунд
Ч.Сайханбилэг 300 хүртэл сая ам.долларын зээлийн шугам нээхийг  хүсэв

Ч.Сайханбилэг 300 хүртэл сая ам.долларын зээлийн шугам нээхийг хүсэв

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 9-11-ний өдрүүдэд Япон улсад айлчиллаа.  Айлчиллын гол зорилго нь “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах явдал байв.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зарсны дараа  хамтарсан мэдэгдэл хийлээ. Энэ үеэр Ч.Сайханбилэг  хэлэхдээ  “Гэрээг ойрын хугацаанд УИХ-аар соёрхон батлуулна. Цаашид хоёр орны иргэд хоорондын харилцан солилцоог нэмэгдүүлнэ. Худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний урсгал сайжирна” гэв.

Ч.Сайханбилэг мөн энэ өдрүүдэд Японы хамтын ажиллагааны банкны дэд Ерөнхийлөгч К.Яжиматай уулзлаа. Ерөнхий сайд энэ уулзалтан дээр 300 хүртэл сая ам.долларын зээлийн шугам нээх, ийм боломжийг  судалж үзэхийг  хүссэн байна.

 Японы “Сумитомо” корпорацийн ерөнхийлөгч К.Накамура өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхаж, үүрэн холбооны хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг улам дээшлүүлэх, үүнтэй холбогдуулан тусгай зөвшөөрлийн асуудлыг  шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Ерөний сайд Ч.Сайханбилэг Японы парламентын зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакиг хүлээн авч уулзсан байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Баабар: Төрд ойртуулж болохгүй хүмүүсийн жагсаалтыг гаргана
Баабар: Төрд ойртуулж болохгүй хүмүүсийн жагсаалтыг гаргана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.