Наурызын баярт зориулсан аймгийн цолтноор ахлуулсан бөхийн барилдаан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 59 секунд
Наурызын баярт зориулсан аймгийн цолтноор ахлуулсан бөхийн барилдаан

Наурызын баярт зориулсан аймгийн цолтноор ахлуулсан бөхийн барилдаан

  •  
  •  

Каках түмний их баяр “Нарны баярт зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 2015 оны 03-р сарын 21-нд боллоо. Барилдаанд аймгийн хурц арслан С.Ариунбилэг, Н.Жаргалбаяр, Б.Одгэрэл, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан, М.Бадарч, Д.Амаржаргал, Б.Баатарцол, Б.Хадбаатар, Л.Нямбаяр, П.Мөнхбат нараар магнайлуулсан аймаг цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглов.

 

 

Энэхүү барилдааны 5-аас 8-ын давааны дүйзийг мэхний хувилбартай нь сонирхоно уу. Давсан бөхийн нэрийг тодруулж бичсэн болно.

5-ын даваа

Барилдаан шийдэгдсэн барьц, мэхний хувилбар

1

А.х.а-Н.Жаргалбаяр

А.а-Б.Хадбаатар

Шуудагны барьцнаас баруун талдаа шахаж татах мэхээр давсан.

2

А.а-Б.Баатарцол

А.а-Ш.Дарханбат

Зүүн суганд нь сэжиж цацаад давсан.

3

А.а-Г.Батням

А.н-Б.Энхбат

Давхар шуудагны барьцнаас голлож шахаж түрээд давсан.

4

А.а-Н.Золбоо

А.а-Б.Хаш-Эрдэнэ

Хаялцах барьцнаас баруун талдаа мордох мэхээр давсан.

5

А.а-Ц.Чимэддорж

С.з-Д.Цэрэнтогтох

Баруун хөлийг нь авч түрээд давсан.

6

А.а-Б.Эрдэнэхүү

А.н-У.Береке

Элэг бүсний барьцнаас зүүн хөлд нь өхийлдөх мэх хийж хаясан.

7

А.а-Ж.Алтаншагай

А.х-Д.Пүрэвдорж

Дан шуудагны барьцнаас зүүн талдаа давуулж гуядах мэхээр давсан.

8

А.а-Ж.Наранбаатар

А.н-Х.Гантулга

Дан шуудагны барьцнаас баруун талдаа мушгиад давсан.

6-гийн даваа

1

А.х.а-Н.Жаргалбаяр

А.а-Б.Хаш-Эрдэнэ

Баруун талдаа дутуу мордоход нь сунгаж татаад өвдөг шороодуулсан.

2

А.а-Б.Баатарцол

А.н-Б.Энхбат

Дан шуудагны барьцнаас зүүн талдаа хөмрөх мэхээр давсан.

3

А.а-Ц.Чимэддорж

А.х-Д.Пүрэвдорж

Шуудагны барьцнаас зүүн талдаа хашиж мордох мэхээр хаясан.

4

А.а-Б.Эрдэнэхүү

А.н-Х.Гантулга

Баруун хөлөө алдаад дагуулж шилдэж дараад давсан.

7-гийн даваа

1

А.х.а-Н.Жаргалбаяр

А.х-Д.Пүрэвдорж

Хаялцах барьц сонгуулсан байдлаас баруун талдаа шахаж татах мэхээр давлаа.

2

А.а-Б.Баатарцол

А.а-Б.Эрдэнэхүү

Алсын сүвээний барьцнаас шахаж өргөөд давсан.

8-ын даваа

1

А.х.а-Н.Жаргалбаяр

Үзүүрлэв

А.а-Б.Эрдэнэхүү

Түрүүлэв

Баруун талаараа золгож шуудагдсан барьцнаас баруун талдаа мордох мэхээр давсан.

 

Наурызын баярт зориулсан хүчит бөхийн барилдаан

Тайлбар: Бөхчүүдийн цолыг 2014 оны наадмын дараах байдлаар бичив.

Зохиогдсон он

Барилдсан бөхийн тоо

Түрүүлсэн бөх

Үзүүрлэсэн бөх

Шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүд

1

2008

256

У.х-Ц.Содномдорж

У.х-А.Бямбажав

 

2

2009

128

У.з-Б.Соронзонболд

У.н-Б.Чинзориг

У.г-Ж.Бат-Эрдэнэ

У.х-Д.Батболд

3

2010

128

У.х-Ц.Содномдорж

У.х-А.Цацабшир

У.ар-Д.Ганхуяг

У.г-Н.Ганбаатар

4

2011

256

У.з-Ч.Санжаадамба

У.н-Л.Цэрэнтогтох

У.з-Б.Батмөнх

У.н-Ч.Батчулуун

5

2012

256

У.н-Т.Баасанхүү

А.х.а-О.Гантулга

А.а-Б.Баатарцол

А.а-Н.Батсайхан

6

2013

256

У.н-Ч.Батчулуун

А.х.а-Ш.Шинэбаяр

А.а-Б.Баатарцол

А.з-Л.Цээсүрэн

8

2014

256

У.н-Ч.Батчулуун

А.х.а-Б.Одгэрэл

А.х.а-Ш.Мөнгөнбаатар

А.а-Д.Батдорж

9

2015

256

А.а-Б.Эрдэнэхүү

А.х.а-Н.Жаргалбаяр

А.а-Б.Баатарцол

А.х-Д.Пүрэвдорж

 

Бэлтгэсэн: Э.Алтанболд

Эх сурвалж: SSport.mn

"Азарга дэлтэй болсон домгоос"
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.