Нэр дэвшигчид зориглон дэвшихээс зүрхшээдэг “сэхээтэн” дүүрэг гэдгээрээ улс төрийн нөхцөл байдал “чанга”-д тооцогддог УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт
(СБД 1, 2, 3, 4, 5, 6-р хороо, БНД 2, 4-р хороо) иргэний зориг гарган нэр дэвшсэн ганц БИЕ ДААГЧ бол Баатаржавын МӨНХСОЁЛ юм.
Тэрээр сонгуулийн сурталчилгааны нээлтээ албан ёсоор хийснээс хойш өдөр бүр сонгогчидтойгоо уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсаар байна. УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт бие даан нэр дэвшигч Б.Мөнхсоёл сонгуулийн сурталчилгааны хугацаанд тойргийнхоо иргэд, сонгогчидтой самбар, хулдаасан хэвлэлийн тооны олноор “нүүр тулах”-аас илүүтэй амьд харилцааг эрхэмлэж өөрийн биеэр уулзахыг зорьж ажиллаж байгаа аж.
Иргэний нийгмийн байгууллагад олон жил ажилласан, эдийн засгийн асуудал, судалгаа, төсвийн бодлогоор мэргэшсэн, олон улсын нэр хүнд бүхий их дээд сургуульд мэргэжил эзэмшсэн өндөр мэдлэг боловсролтой, намын бүлэглэлийн эрх ашигт “барьцаалагдаагүй” гэдгээрээ шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд зайлшгүй хэрэгтэй хүн гэдгийг олон, олон иргэд сонгогчид нь хэлдэг энэ эмэгтэй Хяналттай төсөв, Хариуцлагатай нийгэм, Соёлтой нийгмийг бүтээх чин хүсэлтэйгээр улс төрд орсон байна.
БИЕ ДААН нэр дэвшигч Баатаржавын МӨНХСОЁЛЫН сурталчилгааны албан ёсны Хаалтын ажиллагаа маргааш буюу 6-р сарын 27-ы өдрийн 18:30 цагт Хичээнгүй сайд асан Б.Цэрэндоржийн талбайд болох бөгөөд тойргийнхоо нийт иргэд, сонгогчдыг хүрэлцэн ирж, хаалтын ажиллагаанд оролцохыг урьж байлаа.
Эх сурвалж: УИХ-ын Сонгуулийн 59-р тойрогт бие даан нэр дэвшигч Б.Мөнхсоёлын сонгуулийн штаб