УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг ямар хэрэгт буруутгасан бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 19 секунд
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг ямар хэрэгт буруутгасан бэ?

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг ямар хэрэгт буруутгасан бэ?

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат өнөөдөр тангаргаа өргөв. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшин сонгогдсон. Гэвч хоригдож байсан тул өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө.

Түүнийг суллах шийдвэрийг энэ сарын 3-ны өдөр Дээд шүүхээс гаргасан юм. Түүний өмгөөлөгчөөр Д.Батсүх, Б.Баясгалан, Г.Оюунцэцэг нар ажиллажээ. Ж.Эрдэнэбаттай хамт Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал, Д.Ганбат, С.Мандахбат нарыг мөн цагдан хорьсон. Дээд шүүх өнгөрсөн нэгдүгээр сард хэргийг хянаад Ж.Эрдэнэбатад өмнөх шатны шүүхээс оноосон зургаан жилийн хорих, нийтийн албанд зургаан жилийн хугацаагаар томилогдох ял хүчингүй болгон, хэргийг прокурорт буцаасан юм. Гэхдээ хэргийг прокурорт  буцаах хүртэл цагдан хорих ялыг хэвээр үлдээсэн тул Э.Эрдэнэбатыг энэ сарын эхээр суллажээ.

Ж.Эрдэнэбат болон бусад иргэдийг гэмт хэрэг үйлдсэнд тооцон, яллахад хавтаст хэрэгт цугласан нотлох баримтууд хангалтгүй гэж Дээд шүүх үзэн, хэргийг дахин шалгах үүргийг мөрдөн байцаагч, прокурорт даалгасан. Өөрөөр хэлбэл Ж.Эрдэнэбат болон хамт шалгуулсан хүмүүсийг гэм буруугүйг баталсан шүүхийн шийдвэр гараагүй тул Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүн болох нь зохимжгүй гэж сөрөг хүчин дүгнэж байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Шүүхээр асуудлыг эцэслэн шийдэж байж тангараг өргүүлэх ёстой. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд асуудал нь шийдэгдэхгүй юм байна. Танай шүүхийнхэн уг нь дор нь шийднэ биз дээ. Манай намын бүлэг завсарлага авна. Тангараг өргөх асуудлыг хойшлуулах ёстой” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг ямар хэрэгт буруутгасан бэ?

Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс "Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа Засгийн газрын 2017 оны 256 тогтоолоор “Элбэг орд” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өөрийн хамаарал бүхий компанид авсан, мөн тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар ашигт малтмал хайх найман тусгай зөвшөөрөл олгож, тус компанид давуу байдал бий болгосон" гэх асуудлаар буруутгасан. (Зураг дээр дарж, томруулан харна уу. )

Ж.Эрдэнэбат, Ж.Эрдэнэтулга нар (ах дүү) энэ компанийн үүсгэн байгуулагчид

2017 оны есдүгээр сарын 7
Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаас огцров.

2017 оны есдүгээр сарын 13
Засгийн газрын 256 дугаар тогтоолыг гаргасан.  

2020 оны зургадугаар сарын 10
Ж.Эрдэнэбатыг цагдаагийн байгууллагаас баривчлан хорьсон.

2020 оны есдүгээр сарын 15
Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлаас түүнд оноосон ялыг буюу зургаан жил энгийн хорих ангид ял эдлүүлэх, ургаан жил нийтийн албанд ажиллах эрхийг хязгаарлах шийтгэлийг хэвээр үлдээсэн. 

2021 оны нэгдүгээр сарын 15
43 дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар (Азаргын гол чонот” ХХК-ийн захирал), Д.Түвшинжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

“Чингис хаан” банкны удирдлагыг АТГ-т шалгаж эхлэв
“Чингис хаан” банкны удирдлагыг АТГ-т шалгаж эхлэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.