Жил бүр хамгийн их ашиг олдог таван шилдэг загвар өмсөгч
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 7 секунд
Жил бүр хамгийн их ашиг олдог таван шилдэг загвар өмсөгч

Жил бүр хамгийн их ашиг олдог таван шилдэг загвар өмсөгч

“Форбс” сэтгүүл сүүлийн таван жилийн орлогыг нь тогтмолоор нь дунджилж хамгийн их орлого олдог таван загвар өмсөгчийн жагсаалт гаргажээ. Энэ жагсаалтад магадгүй өмнөх үеийн алдартай моделиуд болох Клаудиа Шиффер, Наоми Кемпбелл нар багтах байсан биз.

Гэхдээ тэдний үед супер моделиудад өгдөг байсан цалин хөлс өнөө цагийнхантай харьцуулшгүй тул айргийн тавд хараахан багтаж амжаагүй биз.

Мөн сүүлийн үед загварын ертөнцийн чиг хандлагыг тодорхойлж буй эдийн засгийн асар өндөр багтаамж бүхий Хятад улсын загвар өмсөгч айргийн тавд орсон нь сүүлийн үеийн чиг хандлагыг илтгэж байгаа хэрэг.

Фотошопыг улайран эсэргүүцэгч, супер загвар өмсөгч, хоёр хүүхдийн эх Жизель Бундхен хамгийн эхэнд бичигдсэн байна. Шинжээчдийн тооцоолсноор, түүний орлого 42 сая долларт хүрчээ. Энэ нь жагсаалтад түүнд хамгийн ойрхон байгаа Миранда Керрийн шагналаас зургаан дахин их байна.

Бундхен Бразилын гутлын “Grendene” компанитай хамтран ажилладгаар гол орлогоо олдог ажээ. Бие арчилгааны экологийнцэвэр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гоо сайхны “Sejaa” брэндийн ачаар тэр нэлээд хэдэн саяыг түрийвчилсэн байна.

Бас жишээ нь H&M зэрэг олон тооны рекламаас чамгүй мөнгө олдог нь мэдээж. 7,2 сая долларын орлого олсон Миранда Керр жагсаалтын хоёрт бичигджээ. Дараа нь Адриана Лима (6 сая), Кейт Мосс (5,7 сая), хятадын Лью Вен (4,3 сая) нар орсон байна.

1. Жизель Бундхен 42 сая ам.доллар

2. Миранда Керр 7.2 сая ам.доллар

3. Адриана Лима 6 сая ам.доллар

4. Кейт Мосс 5,7 сая ам.доллар

5. Лью Вен 4,3 сая ам.доллар

Эх сурвалж: Bataar.mn

 

Севилл хотод  жүржнээс цахилгаан эрчим хүч гаргаж эхэлжээ
Севилл хотод жүржнээс цахилгаан эрчим хүч гаргаж эхэлжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.