Сар шинийн баяраар хамгийн сайхан хувцсаа өмсч, гоёлоо зүүсэн олны танил хүмүүсийн цуглуулга ч жил ирэх бүр арвижиж байгаа нь мэдээж. Монгол үндэсний бахархал болсон загварлаг дээл, чамин малгай, мөнгөн бүс, хэт хутга, сувдан ээмэг гээд л тэдний гоёо улам ч сүр жавхлантай болсоор байгаа нь нууц биш.
Тэгвэл энэ жилийн сар шинийн баяраар олны танил эрхмүүд маань хэрхэн гоёж гангарснаа цахим ертөнцөд дэлгэн, хэн хүнийг атаархуулаад амжлаа. Эдгээрээс чухам хэн нь хамгийн сайхан, басхүү үндэсний бахархал болсон дээл гоёл зэхсэнийг хамтдаа харцгаая. Хэдийгээр сүүлийн хэд хоног тэдний энэ мэт зургууд цахим ертөнцөөр тарж байгаа ч, одод маань олонд хүргээгүй өөрсдийн шинэ содон зургуудыг нэмж хийсээр байгаа юм.
Б.Содон