МХЕГ-ын даргыг солих “ тоглоом” ширүүсч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 21 секунд
МХЕГ-ын даргыг солих “ тоглоом” ширүүсч  байна

МХЕГ-ын даргыг солих “ тоглоом” ширүүсч байна

Зарим агентлагийн дарга нарыг томилох асуудалд МАН-ынхан ханцуй шамлан ороод  бужигнуулж эхэлсэн. ОБЕГ-ын дарга, ШӨХТГ-ын даргыг сольсны дараа МХЕГ руу  довтолж байна. Тэнд одоо  МАХН-ын гэх тодотголтой Д.Батмөнх даргаар нь ажиллаж байгаа. Саяхан түүнийг хусч хаях шалтган шалгаан хайсан  Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөх Д.Батбаатар гэгч нь давхиж очоод “Танай байгууллагад шинэчлэл хийгдээгүй. Хяналтын тухай хуулийн төслийг  та нарын оролцоотой бэлтгэснээр УИХ-д өргөн бариад байгаа юм билээ. Энэ чинь шаардлага хангахгүй тул  УИХ-д өргөн барьсан гишүүдээр нь татуулна” хэмээн дөвчигнөж өгчээ. Нэгэнт ийнхүү “сэлэм” эргүүлж эхэлсэн дарга нарын өөдөөс Д.Батмөнх ажлаа танилцуулахаас өөрийг бараг хэлсэнгүй. Тэгээд ч ажлаа өгнө гэдгээ  хар зөнгөөрөө мэдэрсэн бололтой. Харин түүний оронд томилуулах Ш.Раднаасэд гэгч нь одоогоор АНУ-д яваа сурагтай. Гэхдээ У.Хүрэлсүхийн  зөвлөх Д.Батбаатар  ч бас   өөрөө эвийг нь олж байгаад МХЕГ-ын дарга болчих санаатай тийнхүү “сэлэмдэж” яваа ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Алтай констракшны “үхлийн авс”-ууд хүний амь авч одсоор байх уу
Алтай констракшны “үхлийн авс”-ууд хүний амь авч одсоор байх уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.