Амь насанд нь заналхийлсэн тул сэтгүүлч У.Оргилмаа Эрүүгийн цагдаагийн газарт гомдол гаргалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 7 секунд
Амь насанд нь заналхийлсэн тул сэтгүүлч У.Оргилмаа Эрүүгийн цагдаагийн газарт гомдол гаргалаа

Амь насанд нь заналхийлсэн тул сэтгүүлч У.Оргилмаа Эрүүгийн цагдаагийн газарт гомдол гаргалаа

БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банканд 17.7 тэрбум төгрөгийн өртэй, найдваргүй зээлдэгчдийн жагсаалтад багтаж байгааг хэвлэлүүд мэдээлсэн. Тэгвэл тэрбээр энэ талаар "Би хүнтэй суухдаа ах дүү чинь зээлтэй юу гэж асуух ёстой байсан уу?" гэж өөрийн твиттер хуудсандаа бичиж байсан юм.

Тэгвэл сэтгүүлч У.Оргилмаа өөрийн албан ёсны твиттер хуудаснаа сэтгүүлчийг ална гэсэн сүрдүүлсэн захидал Ё.Отгонбаяр илгээсэн тухай олон нийтэд өнөөдөр дэлгэлээ. Тус мессенжерийн захидалд "Та хоёроос болж салж байна, чамайг олж ална. Миний амьдралыг алсан бол хариугаа авна. Заригтай чинь хамт ална. Нэгэнт таануус тэгж байгаа бол алалцана" гэж бичжээ. Тиймээс сэтгүүлч У.Оргилмаа амь насанд нь заналхийлж, сүрдүүлсэн энэхүү үйлдэлтэй холбоотойгоор Эрүүгийн цагдаагийн газарт саяхан гомдол гаргажээ.

Өвгөд минь
Өвгөд минь
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.