Сүхбаатар: Олон жилийн улаан сонголт цэнхэртэх үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 39 секунд
Сүхбаатар: Олон жилийн улаан сонголт цэнхэртэх үү?

Сүхбаатар: Олон жилийн улаан сонголт цэнхэртэх үү?

2020 оны сонгуулийн тойрог бүрийн нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг хүргэж байгаа билээ. Энэ удаад сонгуулийн арванхоёрдугаар тойрог буюу Сүхбаатар аймгийг онцолж байна.


Сүхбаатар аймагт хоёр мандат дээр нийт зургаан нам, эвслийн 10 нэр дэвшигч өрсөлдөж буй. Тодруулбал, МАН-аас Т.Ганди, З.Энхтөр, Ардчилсан намаас Ж.Батсуурь, Н.Ганибал, Та бидний эвслээс Ч.Үл-Олдох, Н.Лутбаяр, ШИНЭ эвслээс А.Төмөр-Очир, Н.Лхагвасүрэн, Зөв хүн электорат эвслээс Р.Энхтуяа, Зон олны намаас Ж.Мөнхзаяа нар өрөлдөж байна. Сүхбаатарчууд өнгөрсөн удаагийн сонгуулиудад улаан сонголтдоо үнэнч байсан гэхэд болно. Олон жил МАН-д итгэл үзүүлж ирсэн сүхбаатарчууд энэ удаад шинэ салхи сэвэлзүүлж, АН-д итгэл үзүүлэх болов уу гэсэн таамаг бий ч олон жилийн үнэнч сонголтыг өөрчилж чадах эсэх нь удахгүй тодорхой болох биз ээ.

Т.ГАНДИ:

-Монгол Ардын намаас эмэгтэйчүүдийн квотоор орж ирж байгаа төлөөлөл бол Т.Ганди. Сүхбаатарчуудын хувьд Т.Ганди шинэ хүн биш. Сэтгүүл зүйн салбараас улс төрд “урвасан”, МАН-ын урдаа барьдаг цөөн хэдэн эмэгтэй улстөрчийн нэг.  УИХ-ын гишүүнээр 1992-2008 онд МАХН-аас нэр дэвшин, сонгогдон ажиллаж байсан. Мөн тэрээр Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ч ажиллаж байв. Хамгийн сүүлд тэрбээр 2012-2016 онд Монгол Улсаас Унгар улсад Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайдын албыг хашиж байгаад УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө ирж, МАН-ын сонгуулийн сурталчилгааны багт ажилласан бөгөөд УИХ-ын даргын нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан.

АТГ-т гаргасан Т.Гандигийн ХОМ:

  • Орлого: 31.500.000
  • Гэр бүлийн гишүүдийн орлого: 68.215.640
  • Орон сууц: Нийтийн орон сууц-1, Зуслангийн байшин-1, авто граш-2 /үнэлгээ 510.000.000/
  • Авто машин: Суудлын жижиг машин,Toyota, Camry- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1 /Үнэлгээ-129.000.000/
  • Газар: Эзэмших-1100м2-1, Эзэмших-400м2-1
  • Үнэт эдлэл: 44.600.00
  • Хадгаламж: 82.489.140
  • Авлага: байхгүй
  • Зээл: байхгүй
  • Хувьцаа: Эрдэнэс таван толгой Бусад, патент-1

З.ЭНХТӨР:

-Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа чөлөөлөгдсөн З.Энхтөрд МАН энэ удаад итгэл үзүүлсэн. Сүхбаатар аймгийнхан өнгөрсөн жилүүдэд Аймгийн Засаг дарга З.Энхтөр хууль зөрчиж байна. Ажлаас нь чөлөөлөхийг шаардаж, удаа дараа тэмцэл өрнүүлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гэхдээ Ерөнхий сайд түүнд сануулга өгч, ард иргэдээ сонсохыг үүрэгдэж байсан ч тус болоогүй учир чөлөөлсөн. Аймгаа хуулийн дагуу баталсан төсөвгүйгээр хоёр жил болсон, Хадгаламж зээлийн хоршооны хэрэгт нэр холбогдож явсан З.Энхтөр Сүхбаатарчуудаас онц дүн авч чадаагүй, үүрэгт ажлаа хугацаанд нь хийж чадаагүй ч энэ удаагийн УИХ-ын сонгуульд дахин сойж байна.  Түүгээр зогсохгүй сонгуульд нэр дэвших эрх олж авахын тулд хор найруулж, олон удаа Сүхбаатар аймгаас сонгогдсон Ч.Улаан,  Ж.Батзандан гишүүний ах Ж.Бат-Эрдэнэ нарын  мандатыг нь авсан гэх яриа Сүхбаатар аймгийн МАН-ын ярилцаж буй.

АТГ-т гаргасан З.Энхтөрийн ХОМ:

  • Орлого: 734.800.000
  • Гэр бүлийн гишүүдийн орлого: 126.900.000
  • Орон сууц: Нийтийн орон сууц-1, Үйлчилгээний орон сууц-1 /Үнэлгээ-950.00.000/
  • Авто машин: Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, GX460- 1 /Үнэлгээ-260.000.000/
  • Мал: Хурдан удмын адуу-58, Адуу-69, Хонь-125 /Үнэлгээ-266.000.000/
  • Газар: Эзэмших- Эзэмших-700м2-2 /Үнэлгээ-80.000.000/
  • Үнэт эдлэл: 2.365.000.000
  • Хадгаламж: 28.687.430
  • Авлага: 87.000.000
  • Зээл: байхгүй
  • Хувьцаа: Энержи лэнд прожект ХХК, Эрдэнэс таван толгой ХК ХК, Смолл сайз апартмэнт прожект ХХК, Натур партнерс ХХК

Ж.БАТСУУРЬ:

-Сүхбаатар аймагт үе үеийн сонгуулиар ялагдал хүлээсээр ирсэн Ардчилсан нам энэ удаа эрс өөр хүлээлттэй байна. Уг хүлээлтийн гол эзэн нь Ж.Батсуурь. Хөгжлөөрөө Говь-Алтайтай зэрэгцдэг “ноль” заасан аймгийг шилдэг гурав руу оруулж ирэхэд тэр амьдралынхаа найман жилийг зарцуулсан нэгэн. Тэр ч утгаараа эдүгээ нэр дэвшигчдийн судалгаагаар тэргүүлж байгаа аж. Ж.Батсуурийг засаг дарга дарга хийж байхдаа хэт баяжсан гэх муу нэр дагадаг ч “Орон нутагт сайхан амьдарч болдгийн жишээг харуулсан”  гэдэг сайн тодотгол ч дагадаг. Аж ахуйч, сайн менежер  гэх тодотголтой Ж.Батсуурьт Сүхбаатарчууд элгэн халуун ханддаг нь нууц биш.

АТГ-т гаргасан Ж.Батсуурийн ХОМ:

  • Орлого: 72.000.000
  • Гэр бүлийн гишүүдийн орлого: 25.000.000
  • Орон сууц: Нийтийн орон сууц-2, Хашаа байшин-1, Үйлчилгээний зориулалттай-1, авто граж-1 /Үнэлгээ-2.161.000.000/
  • Авто машин: Жийп болон туулах чадвар өндөр,Nissan, Patrol- 1,Суудлын жижиг машин,Toyota, Prius- 1 /Үнэлгээ-136.500.000/
  • Мал: Адуу-135 /Үнэлгээ-135.000.000/
  • Газар: Эзэмших-250м2-1, Өмчлөх-720м2-1 /Үнэлгээ-13.200.000/
  • Үнэт эдлэл: байхгүй
  • Хадгаламж: 17.000.000
  • Авлага: байхгүй
  • Зээл: байхгүй
  • Хувьцаа: Датуком ХХК ХХК, тусгай зөвшөөрөл-1

Н.ГАНИБАЛ:

– Ж.Батсуурьтай зуузай холбох хүн бол Н.Ганибал. Аймагтаа олон хүнд тус болж явдаг гэгддэг Н.Ганибалын аав ээж нь насаараа Сүхбаатар аймагт багш мэргэжлээр ажиллаж,олон арван шавь нараа эрдмийн мөрт хөтөлсөн үүх түүхтэй. Улстөрд харьцангуй шинэ дүр хэдий ч Ж.Батсуурийн зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн тул маш сайн баг болно гэж тооцож, намаас нь итгэл хүлээлгэсэн. Гадны оронд хар бор ажил хүртэл хийж явсан Н.Ганибалыг эгэл ардын амьдралын зовлон жаргалыг мэддэг, бийлэг амьдрал руу шилжиж хол тасраад явчхаагүй гэдэг утгаар нь залуусын хүрээлэл дэмжиж буй нь анхаарал татав.

АТГ-т гаргасан Н.Ганибалын ХОМ:

  • Орлого: 103.200.000
  • Гэр бүлийн гишүүдийн орлого: 264.892.690
  • Орон сууц: Нийтийн орон сууц-6, Зуслангийн байшин-1, авто граж-2 /Үнэлгээ-696.740.000/
  • Авто машин: Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Nissan, Qashqai- 1 /Үнэлгээ-110.000.000/
  • Мал: Хурдан удмын адуу-40, Адуу-68, Сайн үүлдрийн үхэр-2, Үхэр-10, Хонь-120 /Үнэлгээ-337.600.000/
  • Газар: Эзэмших-513м2-1, Эзэмших-684м2-1
  • Үнэт эдлэл: байхгүй
  • Хадгаламж: 60.746.160
  • Авлага: 269.491.950
  • Зээл: байхгүй
  • Хувьцаа: МОСМЕП ХХК, Ардчилал таймс сонин Бусад

ГУРАВДАГЧ ХҮЧИН

Сүхбаатар аймагт насны зөрүүтэй хэдий ч хоёр сэтгүүлч нэр дэвшиж буй. Тэдний нэг нь  Ч.Үл-Олдох. “Зууны мэдээ” сонин гэх их айлтай амьдралаа холбож, байгаль орчин, экологийн сэдвээр ихэвчлэн бичдэг Ч.Үл-Олдохыг мэргэжлийн хүрээнийхэн нь “Хүнлэг, ёс зүйтэй, салбартаа хайртай нэгэн” гэж тодорхойлдог. Түүнтэй хамт эвслээсээ Н.Лутбаяр нэр дэвшиж байна. Улмаар  Шинэ эвслээс А.Төмөр-Очир, Н.Лхагвасүрэн,  Зөв хүн электорат эвслээс Р.Энхтуяа нар хүч  үзэх юм.

Ш.ЧИМЭГ

Жүжигчин М.Баярбатын ”нууцхан” хүсэл юу байв
Жүжигчин М.Баярбатын ”нууцхан” хүсэл юу байв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.