Хятад хэлийг орчинд нь төгс сурч, Дэлхийн жишиг болсон нарийн мэргэжлийг БНХАУ-ын шилдэг сургуулиудад эзэмшин , чадварлаг боловсон хүчин болох боломжийг олгож буй КҮНЗ 2015 – боловсролын үзэсгэлэнг  зохион байгуулах гэж байна. Арга хэмжээнд БНХАУ-ын 15 их дээд сургуулиуд оролцож үйл ажиллагаа, сургалтын чиглэлийн тухай танилцуулгыг хийнэ.

  • Олон улсад нэр хүндтэй томоохон их дээд сургуулиуд оролцох КҮНЗ – 2015 боловсролын үзэсгэлэнд та хүрэлцэн ирснээр Хятадын шилдэг их дээд сургуулиудын албан ёсны төлөөлөгчдөөс нь өөрийн биеэр мэдээлэл авах
  • Доктор Д.Болдбаатар тэргүүтэй чадварлаг илтгэгчдийн үнэ төлбөргүй лекцэд хамрагдах
  • Албан ёсоор бүртгүүлсэн элсэгч бүр мэргэжлийн багштай хятад хэлний 40 цагийн сургалтад хамрагдах эрхээр шагнах зэрэг маш олон арга хэмжээ та бүхнийг хүлээж байна.

Күнз боловсролын төв нь  2009 оноос хойш БНХАУ-ын шилдэг 50 гаруй их дээд сургуулиудад оюутан залуусыг суралцуулах сургалт зуучлалын үйл ажиллагааг тогтвортой эрхлэн явуулж 300 гаруй хүмүүст хятад хэлийг орчинд нь төгс суралцах болон нарийн мэргэжлээр боловсрол эзэмшихэд нь хувь нэмрээ оруулсан байна. Күнз 2015 боловсролын үзэсгэлэн арга хэмжээ нь  2015 оны 05 дугаар сарын 8,9,10-ны өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд Blue Sky Tower-ийн  Sapphire танхимд болно.

Хамгийн чухал сонголтоо хамтдаа хийцгээе!

Эцэг эхчүүдээ та бүхэн хүүхдүүдтэйгээ, Оюутан залуус та бүхэн  анд найзуудтайгаа хүрэлцэн ирэхийг урьж байна.

Холбогдох утас: 88765555, 99678470, 70005055