Хоолны жор: Зөөлөн, шүүслэг шорлог хийх арга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 3 секунд
Хоолны жор: Зөөлөн, шүүслэг шорлог хийх арга

Хоолны жор: Зөөлөн, шүүслэг шорлог хийх арга

Амралт, аялалд явах гээд шорлогны махаа яаж амтлахаа шийдээгүй байгаа бол энэ жорыг туршаад үзээрэй. Зөөлөн, шүүслэг мах дарах аргыг хүргэж байна. (Порц: 5)

Тайлбар:
х.х – хоолны халбага 15мл
ц.х – цайны халбага 5 мл

Орц:

  • Үхрийн мах - 1кг
  • Оливын тос - 1/4 аяга
  • Ворстер соус - 1/4 аяга (Hannu дэлгүүрт бий) Соя
  • соус - 3 х.х
  • Лимоны шүүс - 1 х.х
  • Сармис - 3 хумс
  • Бор сахар - 2 ц.х
  • Хар перц - 2 ц.х

Хийх заавар:
1. Орцуудаа махтайгаа сайтар холино.
2. Уутанд хийгээд эсвэл савтай нь хөргөгчинд багадаа нэг хоног ихдээ 3 хоног хүртэл дарна.
3. Ингээд махаа шарж идэхэд бэлэн.

Жич: Лимоны шүүс, вэнигер зэрэг хүчиллэг шингэнүүд махыг задалж, маш зөөлөн болгодог тул заавал хэрэглээрэй.

М.Нандинцэцэг Непалийн тамирчинг илт давуугаар яллаа
М.Нандинцэцэг Непалийн тамирчинг илт давуугаар яллаа
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.