Махны үнэ 305 төгрөгөөр өсчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 42 секунд
Махны үнэ 305 төгрөгөөр өсчээ

Махны үнэ 305 төгрөгөөр өсчээ

hunsЭнэ сарын хоёрдугаар долоо хоногийн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дундаж үнийг Нийслэлийн статистикийн газраас гаргасныг хүргэж байна.

Махны дундаж үнэ

Хонины ястай нэг килограмм мах дунджаар 7570 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8445 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул мах 2.9 хувиар буюу 305 төгрөгөөр өсчээ.

Түүнчлэн энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7530 төгрөг, “Номин”, “Меркури”, “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байв.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар буюу 40 төгрөг, хонины цул мах 0.5 хувиар буюу 40 төгрөгөөр тус тус буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6870 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгөөр худалдаалж байгаа юм.

Гурилын үнэ

Хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 750-970 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1200 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин “Замбала” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1200 төгрөгөөр худалдаалж байгаа юм.

Төмс, хүнсний ногоо

Энэ сарын хоёрдугаар долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 1.2 хувиар буюу 15 төгрөгөөр өсч, харин төмс 0.4 хувиар буюу 5 төгрөг, лууван 0.8 хувиар буюу 10 төгрөгөөр тус тус буурчээ.

“Амбулаторийн үзлэгийн 13.8%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж буй энэ үед карантин тогтоох ёстой“
“Амбулаторийн үзлэгийн 13.8%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж буй энэ үед карантин тогтоох ёстой“
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.