Өглөөний гүйлтээр үр дүнтэй турах арга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 43 секунд
Өглөөний гүйлтээр үр дүнтэй турах арга

Өглөөний гүйлтээр үр дүнтэй турах арга

 

1. Гүйлтийн зайгаа уртасга.

Их калори шатаахыг хүсч байвал урт зам туулах хэрэгтэй. Ямартай ч үргэлж шинэ зүйлийг туршина гэдэг гайхалтай биш гэж үү? Хэрэв та ихэвчлэн богино зайд гүйдэг бол замаа уртасгаарай. Жин хасах гэж байгаа бол фитнессийн шинэ зорилго тавьж байгаарай.

2. Давтамжтай гүйцэтгэ.

Жигд хурдаар гүйснээр бодисын солилцоог идэвхжиж, илүү их калори шатдаг. Эхлээд дээд хурдаараа 5-6 минут гүйгээд, дараа нь 1-2 минут шогших хэрэгтэй. Үүнийгээ 5-6 удаа давтсанаар төгс гүйлт болох бөгөөд биеийн тэсвэртэй байдлыг нэмэгдүүлж, биеийн хүчийг сайжруулна.

3. Эрч хүчтэй байдлаа нэмэгдүүл.

Хангалттай жин хасахын тулд гүйх үедээ эрч хүчтэй байх хэрэгтэй. Сэтгэл санааны эрч хүчтэй байснаар бие махбод ч хүлээн авч илүү хол зайнд гүйхэд тустай. Биеийн хүчээ сорихоос бүү ай.

4. Хооллох дэглэмээ хяна.

Өдөр бүр гүйснээр хүссэн зүйлээ идэж болно гэсэн үг биш шүү. Жин хасахыг хүссэн ч хүсээгүй ч эрүүл хооллолт зайлшгүй байх ёстой зүйл. Та хол зайд гүйж, эрч хүчтэй байж, хангалттай калори шатааж байсан ч эрүүл хооллохгүй бол хүссэн жиндээ хүрч чадахгүй. Тиймээс эрүүл хоол сонгож, түргэн хоолноос татгалзаарай.

5. Ногоо их хэрэглэ.

Өдөр бүр иддэг зүйлсдээ илүү их ногоог оруулаарай. Ингэснээр хоол боловсруулалт сайжирч, биеийн энерги нэмэгдэн жин хасч чадна. Үндсэн хоолондоо салат навч хэрэглэж заншаарай.

6. Гүйлтэндээ сэтгэл ханамжтай бай.

Заримдаа гүйх уйтгартай, хэцүү санагддаг бол сэтгэл ханамжтай гүйж сурах хэрэгтэй. Гүйлтийг хүнд даалгавар мэт бодохын оронд хөгжилтэй зүйл мэт бодох хэрэгтэй. Өөрийн эрүүл мэнддээ төвлөрч, гоо сайхнаа бишрэн, эргэн тойрноо анзаарч, сэтгэлээ баясгах цаг. Мөн хөгжим сонсоод гүйвэл уйдахгүй.

7. Амжилтаа тэмдэглэж, жагсаа.

Хасагдаж буй биеийн жингээ тэмдэглэ. Цаг тутам, өдөр бүр жингээ  үзэх  хэрэггүй. Харин долоо хоногт нэг удаа жингээ үзвэл үр дүнг илүү мэдрэх ба зорилгодоо ч хурдан хүрнэ. Таны амжилтад хүрэх түлхүүр бол амжилтаа жагсаан тэмдэглэх юм шүү.

Фото түүх: Ням-Осорын Учрал
Фото түүх: Ням-Осорын Учрал
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.