Дуулиант 16 дугаар байрны иргэд жижүүрлэн хянаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
Дуулиант 16 дугаар байрны иргэд жижүүрлэн хянаж байна

Дуулиант 16 дугаар байрны иргэд жижүүрлэн хянаж байна

Баянгол дүүргийн 16 дугаар байр нурлаа, нүүгээрээ гэсэн аймшигт мэдээ сонссон оршин суугчид  шөнө дөлөөр бужигнан дарга нарын зааж өгсөн зочид буудалд байралснаас хойш сар шахам хугацаа өнгөрчээ.  Гэхдээ энэ байр  4 см хазайлттай ч юу юугүй нурж унахгүй, харин  хажууд нь ухсан нүхнээс болж суурийн хэсгийг дахин бэхлэх зэрэг нэлээд ажиллагаа хийгдэж болсон юм. Тэгвэл дуулиант энэ байрын засвар одоогоор дуусаагүй байна. Тэнд амьдарч байсан 240 гаруй оршин суугчид  “Эрхэс” зэрэг дөрөв, таван зочид буудалд толгой хоргодсон хэвээрээ ажээ. 16 дугаар байрны хөрсний бэхэлгээ хүчитгэлийн ажил 50 хувьтай явж байгаа юм байна.  Барилгын ил гарсан суурийн хэсгийг бэхэлж, хөрсний гулгалтаас сэргийлж, төмрөөр карказ зангидан бетондож байгаа аж. Удахгүй бетондох ажил дуусна гэнэ. Зочид буудалд байрласан иргэд өдөр бүр ээлжлэн жижүүрлэж, “Бумбод”  компанийн гүйцэтгэж буй  эдгээр ажилд хяналт тавьж байна.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Амьдрал богинохон…
Амьдрал богинохон…
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.