Ямаан омогтой монголчуудыг яалтай билээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 0 секунд
Ямаан омогтой монголчуудыг яалтай билээ

Ямаан омогтой монголчуудыг яалтай билээ

Эгээтэй л эргэж харахын завдалгүй хальж дэвэрдэг шүү шиг огцом ууртай залуус энэ нийгэмд олширчээ. Нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөл байдал, элдэв бухимдлаас үүдсэн стресс их байлаа ч бусдыг хүндэлж хүндэтгэнэ, аливаа асуудалд хүлээцтэй хандана гэсэн ойлголт манайханд ер байхаа больжээ.

Сав хийвэл нэгнийхээ мууг үзэж, муухайг нь илчлэх гэж дайрна. Элдэв үг хэл амаараа эрээ цээргүй доромжилно, цаашлаад зодож дарамталж эрүүл мэнд, эд хөрөнгөөр нь хохихоор асуудал энүүхэнд. Одоо бүр сүүлийн үед “Зам тавьж өгсөнгүй, хурдан явсангүй” зэргээр шалтгалж харааж ерөөж, зодож нүддэг болсон асуудал нүдэнд ил харагддаг болов. Тиймдээ манайхныг ямаан омогтой гэж ярьдаг нь үнэн.

Ялангуяа залуус маань хүмүүжлийн асар их доголдолтой, хүн хүнээ гэх сэтгэлгүй, хүрэн зүрхний хайргүй, харилцааны ямар ч соёлгүй, хараалыг амны уншлагаа болгосон, ахмад настнаа хүндэлдэггүй, ах захаа мэддэггүй болсон цаг. Ёстой нөгөө нь хүн нь зэвүүн цаг нь цөвүүн болсон гэж үнэн бололтой. Юу ч хийхээс буцахгүй бузар булай үйлтэй, буруу үлгэр дууриалалтай залуус олон болжээ. Цагдаагийн байгууллагад үл ойлголцлын улмаас зодолдож нэгнийгээ бэртээх гэмтээлээ гэх дуудлага өдөрт 2-3 удаа ирдэг байна.

Ердөө жижиг асуудлаас болж биенээ үг хэл амаараа доромжилж зоддог байна. Өнгөрсөн өвөл гэхэд машины жолооч хүүхдээ хөтөлж явсан залууг “машин өшиглөлөө” гэсэн шалтгаанаар зодсон хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаад явж байна. Мөн хэдхэн хоногийн өмнө “гэрлэн хурдан гарсангүй” гэсэн шалтгаанаар нэгэн эмэгтэй бага насны хүүхдээ дагуулаад зам хөндлөн гарч явсан залуусыг элдэвлэж, хүүхдийг нь алгадаж цохисон асуудал мөн л цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм байна.

1465894566575fc6a679c20Тэгвэл өчигдөр гэхэд цагдаагийн байгууллагад маргаанаас үүдэж зодолдсон гэх хоёр хэрэг бүртгэгджээ.

Тодруулбал, БГД-20 “Петровис” ШТС-ын гадна үл таних хүмүүс зодолдоод байна” гэсэн мэдээллийг шалгахад, тус ШТС-ын хамгаалагч ажилтай 31 настай эрэгтэй Б нь ЧД-20 хороонд оршин суух Б нар нь автомашины зогсоолоос болж марган зодолдсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Мөн түүнчлэн Налайх дүүргийн 2 дугаар хороонд “3, 4-р байрны дунд манай хүүхэд зодуулсан байна“ гэсэн мэдээллийг шалгахад… тоотод суух Т /эр.24н/-г НД-1 хороонд суух З нь автозам хааж, автомашинаа зогсоолоо гэж хэвлий рүү өшиглөж танхайрсаныг цагдаагийн байгууллагаас таслан зогсоожээ. Нэгнээ зам хааж зогслоо гэх шалтгаанаар биед нь гэмтэл учруултал зодно гэсэн чинь юу гэсэн үг юм бэ. Энэ мэтчилэн өөр хоорондоо өстөн дайсан мэт арсалдан зодолдож эрүүл мэндээр нь хохироох цаашлаад амь насаар нь хохироох аюултай зүйл болохыг үгүйсгэхгүй юмаа. Залуусаа тэр дундаа ноён нуруутай байх эрчүүдээс хамгийн муухай увайгүй хүн чанаргүй үйлдэл хэтэрхий их харгислал гарах юмаа. Тиймээс монгол хүмүүс байна даа аливаа асуудалд уужуу тайван ухаантай хандаж, ул суурьтай хандаж байгаарай гэж захимаар байна.

Эх сурвалж: О.Сайхан, Zaluu.com

Т.Санчир PBA-д тоглоно
Т.Санчир PBA-д тоглоно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.