Эмэгтэй гүйдэлтэй газар эр хүний шээсэнд нугасгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 45 секунд
Эмэгтэй гүйдэлтэй газар эр хүний шээсэнд нугасгүй

Эмэгтэй гүйдэлтэй газар эр хүний шээсэнд нугасгүй

"Морь чөдөрлөдөг” гэх алдартай хонго манай нутагт байдаг юм. Уг нь олны зам газар боловч хүмүүс түүгээр явахдаа айна. Тэр газрын чөтгөр нь эмэгтэй хүн байдаг учраас эр хүний бэлэг эрхтэнийг үзэж байж л явуулдаг гэх хошин ч гэмээр, үнэн ч гэмээр үг олны дотор тархжээ.

Яагаад тэр зам хөлийн газар гүйдэлтэй болсон вэ? Тэр тухай түүхийг өгүүлье. Хөдөө нутагт. Байдаг л эр, эм хоёр. Шинэ тутам айл гэр болсон аз жаргалтай анхны өдөр хоногууд нь ар араасаа цуварсаар... Эхнэр нь ч жирэмсэн болсон байв. Юунаас ч юм бэ эр, эм болсон хойно хэрүүл маргаан гарна. Нэг удаа нөхөр нь бие тулгар болсон эхнэртээ гар хүрээтхэж. Гомдсон бүсгүй хэдэн гүвээний цаана нутаглаж байсан аавынхдаа очихоор тэр хөтлөөр явж байв. Хөтлийн орой дээр малын сэг зэм байдгийг ч тэр мэднэ. Яг тэнд очиж явтал сэг дээр өлөнгөтөж хэвтсэн чоно тэр бүсгүй рүү дайрчээ. Бие тулгар бүсгүй ямар эсэргүүцэл үзүүлэх билээ дээ. Эхнэрийнхээ хойноос нөхрийг нь ирэхэд чоно эхнэрийг нь идээд хэвлийд нь байсан хүүхдийг нь гаргаж тавьсан байв гэнэ. Чоно хүртэл усан нялзрай хүүхдэд ам хүрээгүй нь сонин. Мэдээж хүүхэд юу гэж л амьд байхав. Түүнээс хойш тэр хөтөл дээр гүйдэлтэй болсон гэдэг. Орой үдэш болоход эмэгтэй хүн уйлж, хэнгэнэтэл санаа алдах бөгөөд гуугачин орилсоор амь тасрах чимээ байнга сонсогддог болжээ. Нөхөр нь ах, дүүсээрээ тэр газрын элдэв шүглэсэн бузрыг арилгах гэж чамгүй л арга чарга хийсэн боловч хүүхний гунигт дуу, айн сандарч гуугачих чимээг л дарж чаджээ. Гүйдэл арилаагүй гэнэ. Тэр гүйдэл эрэгтэй хүнийг илүүтэй оролдоно Морьтой явбал морийг нь чөдөрлөөд явуулахгүй. Мориноосоо бууж шээхэд явуулна. Эрдэнэ гэгч залуу ойрхон айлд даалуу тоглож оройтоод харихаар морджээ. Архинд жаахан халамцсан тэрбээр нөгөө гүйдэлтэй газраар явж байгаагаа ч анзаарсангүй. Гэнэт морь нь таг зогсчихоод чихээ хулмайлган үүрсэж байна гэнэ. Газрын байдлыг ажвал нөгөө гүйдэлт аж. Эрдэнэ сэхээ авч мориноосоо бууж шээх гэсэнд шээс гарч өгсөнгүй. Айлын уяан дээрээс мордохдоо тэр шээчихсэн ба дээр нь хатуу архинд хөлчсөн болохоор нөгөө юмаа хичнээн ч шувтарч сэгсрээд юу ч дусдаггүй гэнэ. Баахан хий "Шээсэн” дүр үзүүлж байгаад явах гэтэл өмднийх нь захаас нэг юм татах шиг болжээ. "Чи намайг ингэж болчихно гэж бодоо юу?” гэсэн дуу хаа нэгтэйгээс гарчээ. Эрдэнэ "Түй!” хэмээн нулимсанд нөгөө дуу дахиад л "Чи намайг хайр сэтгэлгүй хүнтэй суулгаж эцсийн эцэст чонын хоол болгосон” гэж байна гэнэ. Сэржмаагийн дуу яг мөн.
 
Хөлчүүгийн зоригоор Эрдэнэ "Чи тэгээд надтай яах гээд байгаа юм” гээд хэлээтхэж. Юу ч үзэгдэхгүй мөртлөө Эрдэнийн нөгөө юмнаас ямар нэгэн үл үзэгдэх гар доошоо дарж чангааж байна гэнэ. Яахаа ч мэдэхгүй болсон Эрдэнэ өнөөхөө ч далд хийж чадалгүй газар хэвтээд өгчээ. Нэг мэдсэн чинь тэр шороон дээр өнөөх юмаа халтар болтол ертөнцийн үйлт ажлыг хийж байгаагаа мэджээ. Нүдээ нээж дээшээ өлийн харвал харанхуйд хөх туяа цацарсан хоёр хөхний товч ямар нэгэн ёозгүй амьтны нүд шиг өөдөөс нь ширтэж байв. Үнэхээр Эрдэнэ жинхэнэ хүнтэй энгэр зөрүүлсэн шиг таашаал авчээ. Бие нь бүүр тавираад, ухаан санаа нь ч цэлмээтхэж. Тэгээд л тэр юу хийснээ мэдэж үсрэн босоод элс, шороотой холилдсон эрхтэнээ сэгсэрч цэвэрлэсэн ч үгүй мориндоо мордон ташуур өгөхөд чөдөртэй юм шиг байсан морь нь нум шиг дүүлэн давхижээ.
 
Эрдэнийн толгойн үс хуйхаараа шулаад авчихсан юм шиг хөндий хүйтэн оргино. Тэрбээр давхисаар гэртээ ирж, хаалгаар оронгуут ухаан алдан унажээ. Түүнийг ухаан ороход хонх, дамрын дуу бүдэг бадаг сонстож байв. Удалгүй хонх, дамрын дуу наашлан ойртсоор чихэн дээр нь нүргэлэн сонстоход Зодон өвгөн Балдангийн "За, ямар ч байсан сүнс нь эргээд ирчихлээ. Одоо алзахгүй байх аа” гэх дуу сонстжээ. Эрдэнэ ерөөсөө чононд бариулж золгүй үхлээр үхсэн Сэржмаад захидал өгч, өдөж хөөцөлдсөн удаагүй аж. Гэхдээ хүний доторхыг хүн мэддэггүй болохоор талийгаач бүсгүй битүүхэндээ түүнд сэтгэлтэй байсан байхыг хэн үгүйсгэх билээ. Хөдөөгийн бүсгүйн цэвэр ичимтгий зангаараа хайр сэтгэлээ амьддаа илэрхийлж чадаагүй Сэржмаа бүсгүй чөтгөр болсон хойноо хяслант хорвоогийн хил хязгаарыг зөрчин ийм нэгэн див шүглэсэн үйлийг хийж бусдын сүнсэнд шунасан байхыг бас үгүй гэх аргагүй. Ер нь эмэгтэй гүйдэлтэй газар эр хүнийг илүүтэй сонирхож, морь малыг нь чөдөрлөн хоргоодог гэлцэх нь ч бий. Тийм тохиолдолд тэр газарт шээх ёстой гэж хөгшчүүл хэлдэг нь амьдын ертөнцөд гомдсон эм хүний сүнсийг аргадан тайтгаруулж чадах ганц арга бол тэр гэдгийг таньж мэдсэнийх биз ээ.
Mongoliax

Эх сурвалж: http://mongoliax.mn/v/320
Ц.Баатарбилэг: Хөгжлийн Банкнаас зээл авч импортын өндөгний хэрэглээг 40 хувиар бууруулсандаа бид баярладаг
Ц.Баатарбилэг: Хөгжлийн Банкнаас зээл авч импортын өндөгний хэрэглээг 40 хувиар бууруулсандаа бид баярладаг
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.