Хүнсний содатай усанд хэвтэж амрангаа жингээ хаяарай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 42 секунд
	 		 	 Хүнсний содатай усанд хэвтэж амрангаа жингээ хаяарай

Хүнсний содатай усанд хэвтэж амрангаа жингээ хаяарай

 

Хүнсний содын тусламжтайгаар турж болно. Гэхдээ зарим хүмүүсийн бодож байгаагаар содыг уух тухай огт яриагүй

 шүү.

Урт удаан өдөр өнгөрсний дараа ванндаа халуун ус дүүргээд амарч хэвтэх сайхан биз. Тэгээд дараа нь дулаахан хөнжилдөө тайван нойрсох. Тэгвэл дараах хоёр шалтгаантай хүмүүс энэ аргыг хэрэглээд үзээрэй.

1.    Илүүдэл жинтэй

2.    Целлулиттэй

Ванны усаа хэрхэн бэлтгэх вэ?

38 градусын халуун усанд 200 грамм хүнсний сода найруулаарай. Мөн далайн давс нэмж хийж болно. Түүнчлэн яг л жүрж шиг биржийсэн целлулитыг арилгахад тустай нимбэгний шүүс нэмж болно. Ингээд халуун усандаа 20-25 минут амарч хэвтээрэй. Сода нь зөвхөн халуун усанд л үйлчлэл сайтай байдаг тул усаа хөргөж, үнэт чанарыг нь алдагдуулав. Сайхан амарч, дулаацсан уу. Тэгвэл одоо нэг цагийн турш дулаахан хөнжлөөр биеэ ороон хэвтэнэ.

Хэрхэн үйлчилдэг вэ гэж үү. Халуун усанд ууссан сода нь хүний биеийн тунгалагийн системийг идэвхжүүлдэг. Өөрөөр хэлбэл, хөлсөөр дамжин таны биений илүүдэл шингэн болон хорт бодисыг гадагшлуулна гэсэн үг.

Содатай ванны дүрэм:

-Нэг удаагийн оролтод 2кг хүртэл жин хаях боломжтой гэж үздэг. Гэхдээ хүн бүрийн биеийн онцлог өөр.

-Биеийг гайхалтай цэвэрлэдэг

-Хаван хөөдөг

-Амралт болдог

-Содатай баннд 10 удаа хэвтэх нь нэг курс эмчилгээ болно

-Хоёр өдөрт нэг удаа орж болдог

-Нэг курс буюу 10 удаагийн оролтын дараа 2 сар энэ аргыг завсарлах шаардлагатай

Хориглох заалт:

-Даралт ихэддэг

-Зүрх судасны өвчтэй

-Жирэмсэн болон хөхүүл / Хүүхэд хөхнөөс гарах үед зөвшөөрдөг/

-Биед ил шархтай

-Сарын тэмдэг ирсэн үед

Харин хүнсний содыг ууж турж хэрхэвч болохгүй!!!  Энэ нь ямар ч хэрэггүй арга юм. Содыг дотроосоо ууж хэрэглэх нь жингээ хасахад ямар ч нэмэр болохгүй гэдгийг дахин сануулья. Энэ нь ходоодонд маш аюултай шархлаатай болох аюултай. Харин түүний оронд дээр зөвлөсөн шиг таатайгаар, хялбархан шийдлээр жингээ хасч болно. Мэдээж зөв хооллолт, дасгал хөдөлгөөнтэй хослуулвал үр дүн нь хурдан, бас нэн таатай байх болов уу.

Д.Тэрбишдагва сайд аа, цөөхөн монголчууд усанд урссаар л байх уу
Д.Тэрбишдагва сайд аа, цөөхөн монголчууд усанд урссаар л байх уу
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.