“Булгантуяатай” Баянзүрхчүүдэд дүүргээрээ дэвжиж, баяжих боломж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 34 секунд
“Булгантуяатай” Баянзүрхчүүдэд дүүргээрээ дэвжиж, баяжих боломж байна

“Булгантуяатай” Баянзүрхчүүдэд дүүргээрээ дэвжиж, баяжих боломж байна

Баянзүрх дүүргийнхэн тус тойргоос сонгогдсон Сангийн сайд гишүүнтэй болох ховор боломж тохиогоод байна. Энэ бол Баянзүрхчүүдийн хувьд хөгжлийн маш том боломж юм.

АН-ын дарга С.Эрдэнэ олонх болсон тохиолдолд Ерөнхий сайд болох хүнээр Р.Амаржаргалыг зарласны ердөө маргааш нь “Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх дөрвөн шадар сайдаа” зарласныг хэвлэлүүд бичиж эхэлсэн. Түүний зарласан дөрвөн шадар сайдын нэг нь нэр дэвшигч Х.Булгантуяаг дараагийн Сангийн сайдаар нэрлэсэн явдал байв. Ингэхдээ “МонголУлсын  гадаад нэр хүнд туйлын хүнд байна. МонголУлсыннийгэм, эдийн засаг онцгой нөхцөл байдлын түвшинд байгаа энэ нөхцөлд Монгол Улсын  Ерөнхий сайдын хүндтэй, хариуцлагатай  үүргийг хэн авч явж чадах вэ гэдэг асуудлыг удирдах бүрэлдэхүүний түвшинд ярилцсан гэдгийг эх сурвалж хэлж байна. Тэрбээр Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан Шадар сайдаар Сангийн дэд сайд Х.Булгантуяаг томилж таван их наядын төсвөөр долоон арга хэмжээг хэрэгжүүлэх чухал хариуцлагыг үүрүүлэхдээ огтхон ч эргэлзэхгүй байгаа нь Баянзүрхчүүдэд ашигтай.

Яагаад гэвэл Сайдтай, тэр тусмаа Сангийн сайдтай тойргийн хөрөнгө оруулалт бусад тойргоос эрс өөр байдгийг сүүлийн хэдэн жилийн Төсвийн тухай хуулийг баталсан байдлаас харж болно. Жишээ нь ирэх онд аймгуудад тавьсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ЗГХЭГ-ын дарга Л.Оюуг-Эрдэнэ нарын сонгогдсон тойрог Хэнтийн аймагт 2020 оны төсвийн хамгийн өндөр буюу нийт 94 төсөлд 131 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

Хэрэв тэд Засгийн газрыг тэргүүлээгүй бол Хэнтий аймагт Баянзүрх дүүргийхээс ийнхүү хоёр дахин их төсөв төсөвлөнө гэж үү?

Өнөө жилийн төсөвт Баянзүрх дүүрэгт нийт 136.715 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 51 төсөл хэрэгжүүлэх, үүнээс 2020 онд 67.3 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Тэгвэл 2016-2020 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд хамгийн азтай буюу хоёр Сангийн сайдыг дараалан төрүүлсэн Увс аймагт 65 төсөл хэрэгжиж энэ онд 45 тэрбум төгрөг зарцуулагдахаар Төсвийн тухай хуульд тусгаж баталсан.

Ийнхүү Монгол Улс түүхэндээ анхны эмэгтэй Шадар сайдтай болж тэр нь Баянзүрх дүүргээс сонгогдоод зогсохгүй тус дүүргийн хөгжил, эдийн засагт өрсөлдөх чадвар эрс нэмэгдэх алтан боломжийн оосроос атгачихаад байгаа Баянзүрхчүүд азтай байгаа төдийгүй нэр цэвэр, үнэ цэнтэй сонголтдоо үнэнч байна гэдэгт итгэж байна. Дашрамд дурдахад 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 112.00 цагт дүгнэгдсэн олон улсын хөдлөнгийн судалгааны байгууллага болох “Green Gateway” компанийн хийсэн хиймэл оюун ухааны судалгаагаар Ж.Чинбүрэн 12286, Х.Булгантуяа 8320, Ж.Батзандан 8058, Д.Пүрэвдаваа 8017, Баясгалан 7920, Гантулга 7759 гэсэн индексийг харуулсан байна. Энэ үзүүлэлт үлдсэн дөрөв хоногт хэрхэн өөрчлөгдөхийг Баянзүрхчүүд л шийдвэрлэх болно.

Путины дэглэм нурах уу?
Путины дэглэм нурах уу?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.