Бүх зардлыг танаж, 1000 хүн ажилгүй болгосон УИХ төв ганданд 5.5 тэрбум төгрөг өгөх нь ариун явдал уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 57 секунд
Бүх зардлыг танаж, 1000 хүн ажилгүй болгосон УИХ төв ганданд 5.5 тэрбум төгрөг өгөх нь ариун явдал уу?

Бүх зардлыг танаж, 1000 хүн ажилгүй болгосон УИХ төв ганданд 5.5 тэрбум төгрөг өгөх нь ариун явдал уу?

Чуулганы хуралдаанаар 2015 оны улсын төсвийг хэлэлцэж  Төв гандангийн өргөтгөлийн барилгад 5.5 тэрбум

төгрөгийг төсөвлчихлөө. Эрхэм гишүүд инээд алдаж байгаад ирэх оны өргөл барьцаа их хамбатандаа барьчихсан нь энэ.

5.5 тэрбум төгрөг бол улсын төсөв нь ягаарчихаад байгаа манай орны хувьд их мөнгө. Өнөөдөр бид төрийн албан хаагчдаа 20-30 мянгаар танаж, бүх байгууллагуудын зардлыг багасгаж байгаа. Ядаж л дутуу барьсан сургууль, цэцэрлэг, эмнэлэгийнхээ барилгыг гүйцээж чадахгүй байдалтай байна. Цаашлаад багш, эмч нарынхаа цалинг нэмж чадахгүй байна шүү дээ. Ганц, хоёрхон жишээ дурдахад бид Түлэнхийн төв эмнэлэгээ барьж чадалгүй гурав дахь жилтэйгээ золгож байна. Түмний 60 гаруй хүүхэдтэй өдөржин зууралдаж буй цэцэрлэгийн багш нарынхаа цалинг нэмж чадаагүй л байна шүү дээ. 

Тийм байтал орлогын маш тодорхой эх үүсвэртэй, эдийн засгийн хувьд бие даан хөгжиж болох бүхэл бүтэн гандан гэх вант улсын өргөтгөлийн барилгад олон тэрбумаар нь мөнгө өгөх ямар шаардлага байна вэ. Эдийн засаг хямарч хамаг байгууллагууд үүд хаалгаа барьж буй энэ цагт өдөртөө 100 саяын орлоготой гандан л ганцаараа хотойхгүй оршин тогтнож байна. Тэгээд ч эдийн засгаас үл хамааран монголчуудын ганданд мөргөх, ном хуруулах, буян үйлдэх тоо буураагүй л байгаа юм. Хэчнээн ядуу тарчиг цагт ч бурхан, номондоо мөргөх үйлээ тасалж байгаагүй ард түмэн бид. Энэ цагт ч яг ижил.

100 сая хол давсан орлоготой байж орчноо сайжруулдаггүй, засвар хийдэггүй, ганц жорлон ч барьчихдаггүй, адаглаад Жанрайсаг бурхныхаа тоосыг ч угааж цэрэвлэчихдэггүй гэх зэргээр Төв ганданг тойрсон шүүмжлэл их. Тэгсэн мөртлөө лам нар нь сарын 70-150 мянган төгрөгийн цалин авдаг гээд энэ байгууллагад ойлгоход бэрх зүйлүүд их бий.

Сүсэгтэн олны өгсөн тэр их мөнгийг юунд зарцуулснаа тайлагнахын оронд улсын төсвөөс нэмж мөнгө авч байгааг нарийн шалгах ёстой гэж зарим хүмүүс үзэж байна. Тэр бүү хэл жил бүр улсаас авдгийг нь мөн сүсэгтэн олны өглөгийн тэр их мөнгө хаачсаныг зохих байгууллагууд нь шалгах ёстой. Ер нь тус газрыг АТГ яагаад тойроод байна вэ.

Бүгд бурханы шашинтан болохоор тэр үү. Ямартай ч улсын мөнгийг хувиарлах эрх мэдэлтэй 76 гишүүн бурхан, номондоо сүсэглээд гандангийн тагтаанд өгдөг мөнгөө энэ жил ч мөн өгчихлөө. Тэргүүн хамба Д.Чойжамц гуай ч мөн 5.5 тэрбумыг авахын тулд их гүйсэн гэнэ. Тэрбээр сүүлийн нэг сар Төрийн ордноор идэвхтэй эргэлдэж улс төрийн хоёр том намын бүлгийн дарга нартай уулзсан талаар эх сурвалжууд хэлж байна. Мөн гишүүдтэй уулзаж энэ жилийнх нь хийморь лундааг өргөж өгнө гэсэн бололтой. 

Ямартай ч манай “мангуу 76” сүсэгтэн олны тэр мөнгийг юунд, хэрхэн зарцуулсан талаарх тайланг нь шалгахын оронд нэмээд 5.5 тэрбумыг өглөө. Тэгээд ч гандан, суварга барьснаар хөгждөг бол бид аль хэзээний хамгийн хөгжилтэй орны тоонд орох байлаа. Хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэх амар амгаланг эрэлхийлж үргэлжид асралын сэтгэлээр буян үйлдэн тоост хорвоогийн хоосон чанарыг гэтэлгэх нь бурханы шашны гол философи байдаг. Энэ үүднээс буддын шашныг хамгийн энэрэнгүй шашин хэмээн дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөх болсон. Харин сүүлийн үед бурханы шашины гол үзэл нэг л өөр тийш яваад байна уу даа.

"Ланд" унасан бурханы олон шавь нар буян гэдгийг жинхэнэ утгаар нь хийхээ болиод удсаныг бид Ажаа гэгээнтнийг эмнэлэг барьж өгсөн тэр үед л гэнэт санасан.

Гурван настай сири хүүгийн нас барахынхаа өмнө хэлсэн "Та нарыг бурханд хэлнэ дээ" гэсэн үг бодогдох юм. 
Т.Энхэлээ

24tsag.mn

Тугчин одтой, шар нохой өдөр
Тугчин одтой, шар нохой өдөр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.