Долоо хоногийн өрнийн зурхай 2022.V.30-2022.VI.05
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 35 секунд
Долоо хоногийн өрнийн зурхай 2022.V.30-2022.VI.05

Долоо хоногийн өрнийн зурхай 2022.V.30-2022.VI.05

Хонь

Энэ долоо хоногт таны хайр дурлал болон ажил амьдрал хоорондын тэнцвэрт харьцаа алдагдсан мэт санагдах болно. Хайр дурлалын харилцаа тань онцгой анхаарал шаардаж байхад нөгөө талд ажлын ачаалал ч их байх нь. Бүтээлч санаа арвин байж, өөрөө өөртөө талархах долоо хоног. Та өөртөө итгэлтэй болж, мөнгө олох шинэ аргыг олох болно. Энэ долоо хоног хилийн чанад дахь бизнесээ сайжруулахад таатай байна. Таны хүүхдийн боловсрол, ханийн эрүүл мэнд бага зэрэг сэтгэл зовооно. Гэр бүлтэйгээ цагаа өнгөрөөхийг зөвлөж байна. Хайртай хүмүүс харилцаагаа шинэ түвшинд ахиулна. Хэт их стресстэх хэрэггүй, цаг хугацаа танд аз жаргалыг бэлэглэнэ.

Үхэр

Долоо хоногийн эхээр танд таагүй мэдрэмж төрж, аз жаргалгүй болсон мэт санагдана. Бодол санаа, үг яриагаа хянахыг танд зөвлөж байна. Хатуу ширүүн үгээ хянаагүйн улмаас гэр бүлтэйгээ асуудал үүсгэж болзошгүй. Түрэмгий зан таньд тус болохгүй. Санхүүгийн бэрхшээл тулгарч магадгүй. Хайртай хүмүүс анхаарал болгоомжтой байж, хэрүүл маргаанаас зайлсхийх хэрэгтэй. Долоо хоногийн дундуур бүх зүйл аажмаар хяналтанд орно. Та шаргуу ажилласнаар үр шимийг нь хүртэж, маш их сэтгэл ханамжтай байх болно.

Ихэр

Энэ долоо хоногт нэлээн завгүй бөгөөд эерэг өдрүүд үргэлжлэх болно. Ирээдүйд тохиох сайн сайхан зүйлсийнхээ төлөө та олон шийдвэр гаргах ёстой болох нь. Шийдвэр тань ч амжилт дагуулах нь дамжиггүй. Удахгүй таны орлогын эх үүсвэр нэмэгдэнэ. Таны манлайллын гайхалтай чанаруудаар баг хамт олон тань бахархана. Ажил ихтэй байх тул гэр бүлдээ цаг гаргаж чадахгүй байх магадлалтай. Гэхдээ санаа зовох хэрэггүй, тэд таныг ойлгож, дэмжинэ. Та буяны ажилд тодорхой хэмжээний хандив өгөх болно. Мөн залуу хосууд бүл нэмэх тухай сайн мэдээ дуулж магадгүй.

Мэлхий

Энэ долоо хоногт бодож, төлөвлөж, таамаглаж байсан зүйлс биелэнэ. Танд итгэдэггүй, таныг дутуу үнэлдэг байсан хүмүүсээс та маш их талархлыг хүлээн авах болно. Хувиа бодсон бус зөв харилцааг бий болгоход анхаарлаа хандуул. Харилцааны ур чадвараа сайжруулахын төлөө ажилла. Шийдвэр гаргах, манлайлах ур чадвар тань энэ долоо хоногт маш эерэг үр дүнг авчрах болно. Хайр дурлалын амьдрал тань энэ долоо хоногт цэцэглэн хөгжинө. Та хайртай хүнтэйгээ цагийг маш дулаахан, тав тухтай өнгөрүүлэх болно.

Арслан

Долоо хоногийн эхээр таны хүлээж байсан боломжууд гарт орж ирнэ. Энэ долоо хоногт ямар нэгэн хэрүүл маргаан үүсгэхээс зайлсхий. Тэр байтугай таныг буруу замаар уруу татдаг танил талуудтайгаа тааралдахаас зайлсхий. Сарны шилжилтийн улмаас гэнэтийн үйл явдлууд тохиолдох болно. Та аз жаргалтай байснаар хамгийн хайртай хүмүүстээ ч аз жаргалыг түгээж, амьдралынхаа цаг хугацааг таатай өнгөрөөх болно. Ажлын хамтрагчийн тань туслалцаатайгаар өнгөрсөн долоо хоногт тохиолдсон эмх замбараагүй нөхцөл байдал шийдэгдэнэ. Хайр дурлал санаанд оромгүй цэцэглэнэ. Жижиг сажиг асуудалд сэтгэлээр унах хэрэггүй, зүгээр л тайван суугаад таашаал аваарай.

Охин

Энэ долоо хоног гэр бүлийн долоо хоног байх нь. Аливаа асуудал амар хялбар шийдэгдэж, тайван амгалан байна. Хэдийгээр бүх зүйл таны хүссэнээр бүтэхгүй ч илүү хүчтэй, ухаалаг байснаар тэмцлийг даван туулах болно. Өрсөлдөгчид таны байр суурийг эзлэхийг оролдож байгаа тул ур чадварын хувьд өөрийгөө шинэчлэх хэрэгтэйг анхаараарай. Та бизнесийн хамтрагчаасаа асар их дэмжлэг авах болно. Тэд таны бэрхшээлийг ойлгож, таны замд саад болохгүй. Сүүлийн үед ярилцахаас зайлсхийсэн хэцүү сэдвүүдийнхээ талаар хамтрагчтайгаа ярилц. Амралтынхаа өдрүүдээр залхуу, идэвхгүй байж болохгүй. Дасгал хөдөлгөөн идэвхтэй хийхийг зөвлөж байна.

Жинлүүр

Танд ажил дээрээ өөрийгөө батлах өргөн боломжууд нээгдэх бөгөөд энэ нь эргээд албан тушаал ахихад хүргэх магадлалтай. Хэрэв та ганц бие бол энэ долоо хоногт Сугар гараг таны талд байна. Хайр дурлалын гайхалтай адал явдлуудтай та учрах болно. Хэрвээ та хостой бол хайр дурлал тань шинэ түвшинд ахина. Долоо хоногийн дундуур санхүүгийн байдал сайжирна. Та юм бүхэнд сэтгэл дүүрэн байж, энэ ертөнц урьд өмнө хэзээ ч байгаагүйгээрээ үзэсгэлэнтэй санагдана. Спортоор хичээллэж, их хэмжээний ус ууж, жимс жимсгэнэ, хүнсний ногоо түлхүү хэрэглэхийг зөвлөе. Та өөртөө илүү их анхаарал хандуулаарай. Ажил дээр шинэ боломж гарч ирж магадгүй. Таны чин сэтгэл, шийдэмгий байдал амжилтанд хүрэх түлхүүр болно.

Хилэнц

Энэ долоо хоногт та эерэг эрчмээр дүүрэн байх болно. Таны дотоод хүч өндөр түвшинд байж, ажилдаа амжилт гаргана. Шаргуу хөдөлмөрийн үр дүнгээ харна. Хамтран ажиллагсадтайгаа маргаантай байсан бол энэ долоо хоногт шийдэгдэнэ. Ажилтай холбоотой богино аялал хийж магадгүй. Багийн гишүүд болон найз нөхдийнхөө тусламжтайгаар зарим чухал төслүүдээ дуусгаж чадна. Ажил хайж байгаа хүмүүст аятайхан боломж гарч ирж болзошгүй. Энэ долоо хоногт хайртай хүнтэйгээ цагийг өнгөрөөхийн тулд жаахан завсарлага авахад илүүдэхгүй. Энэ долоо хоногт хамтрагч, гэр бүл, найз нөхөд тань хангалттай их тусламжийн гараа сунгах нь. Тусламжийг хүлээн авч, хүн бүрт талархлаа илэрхийлээрэй.

Нум

Энэ долоо хоног таны хувьд маш сонирхолтой байх болно. Сэтгэл хөдөлгөм, өвөрмөц адал явдлуудаар дүүрэн байх болно. Долоо хоногийн турш сонссон эерэг мэдээнүүд таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Эрүүл мэнд сайн байна. Тиймээс олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцохыг зөвлөе. Өнгөрсөнд санаа зовоож байсан асуудлууд таны хяналтанд орох болно. Өрсөлдөгчид таниас холхон байхыг хүсч, эмээж байна. Санхүүгийн байдал сайжирна. Амжилт ойрхон байгаа тул энэ долоо хоногийг бүрэн дүүрэн ашиглаж өнгөрүүлээрэй. Хүмүүстэй илүү сайн харилцаа тогтоох боломжийг бүү алдаарай.

Матар

Таны сайн сайхан зан чанарыг хамтрагч болон гэр бүлийнхэн тань сайшаах болно. Энэ долоо хоногт та хүмүүсийн амьдралд эерэг гэрэл гэгээ нэмэх нь. Ирээдүйд маш их ашиг авчрах шинэ боломж гарч ирж болзошгүй. Эерэг бүхэн таны талд байна. Аливаа бэрхшээлийг амархан даван туулахад од эрхэс таны талд байна. Энэ долоо хоногт найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт байх нь хамгаас таатай байх болно. Тэд энэ долоо хоногт тулгарсан бүх саад бэрхшээлийг даван туулах таны хамгийн том дэмжлэг байх болно. Ажил дээрээ амжилтанд хүрэхийн тулд шаргуу ажиллах хэрэгтэй. Энэ долоо хоногт шаргуу ажиллаж чадвал олох санхүүгийн ашиг тань чамлахааргүй байна.

Хумх

Энэ долоо хоногт таны аз таарч, зөв, логик шийдвэр гаргаж чадна. Хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой долоо хоног байна. Найдвартай, хамтрагчаасаа зөвлөгөө ав. Шийдвэр гаргахдаа бүү хойшлуул. Та бүх эрч хүчээ ажил, ар гэртээ төвлөрүүлж долоо хоногийг өнгөрөөх болно. Гэсэн хэдий ч өөртөө амрах цаг гаргах нь чухал юм. Энэ долоо хоногт та олон сонирхолтой хүмүүстэй уулзаж, тэдэнтэй үнэ цэнэтэй харилцаа тогтоох болно. Бүх зүйл тань бүтэмжтэй байна. Эрүүл мэнд маш сайн байна. Та урьд урьдаасаа илүү эрч хүчтэй, эрүүл байж, өөрт тохиолдсон аливаа бэрхшээлийг даван туулахад бэлэн байх болно. Дасгал хөдөлгөөн идэвхтэй хийхийг зөвлөж байна.

Загас

Та энэ долоо хоногт дэлхий ертөнцийг цоо шинэ нүдээр харах болно. Долоо хоногийн турш тохиолдох жижиг гэлтгүй сайн сайхан зүйлсийг анхаарч эхэлбэл үүнийг анзаарах болно. Энэ долоо хоногт амьдрал бага зэрэг хэцүү байж магадгүй ч од эрхэс танд ээлтэй байна. Тиймээс эерэг эрчим танаар дүүрэн байна. Багагүй хугацаанд уналтад орсон бол энэ долоо хоногт эсрэгээрээ тайвшралыг мэдрэх болно. Таны сэтгэлийн түгшүүр энэ долоо хоногт намжина. Ганцаараа байж, энэ байдлаасаа аз жаргалыг эдлэхийг танд зөвлөе. Та тохиолдсон бэрхшээлийн өмнө хариуцлага хүлээх чадвартай байна. Амьдралд хийж буй бүх зүйл тань эргэн тойрны бүх хүмүүст урам зориг өгөх болно.

Эрүүгийн цагдаагийн газраас сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг хилээр гарахыг хоригложээ
Эрүүгийн цагдаагийн газраас сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг хилээр гарахыг хоригложээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.