
14 мянган хүн гэмтэж бэртэж, орон гэргүй болж хэцүүхэн байдалд орсон билээ. Тэгвэл Балбын ард түмэнд туслах аян дэлхий даяар өрнөөд байна. Гэр орноо алдаж, олон мянган түүхийн үнэт бүтээлээ газар хөдлөлтийн улмаас алдсан балбачуудад туслах аян ч манайд өрнөсөн юм.
Тодруулбал, Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс өнгөрөгч долоо хоногт Балбын ард түмэнд туслах аян эхлүүлж байгаагаа мэдээлсэн. Мэдээллийн дараа балбачуудад туслах аянд хувь хүн, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хүртэл нэгдэж тусламжийн эхний цуваа тус бүс нутгийн иргэдэд хүрч эхэлжээ. Аян цаашдаа үргэлжлэх бөгөөд хандив тусламж өгөхийг хүссэн хүмүүс МУЗН-ийн гишүүд, удирдлагуудтай уулзан тусламж өгч болох юм байна.


Эх сурвалж: www.mminfo.mn