ХУД-ийн 34 дүгээр сургуулийн өргөтгөлийг бүрэн дуусгажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 20 секунд
ХУД-ийн 34 дүгээр сургуулийн өргөтгөлийг бүрэн дуусгажээ

ХУД-ийн 34 дүгээр сургуулийн өргөтгөлийг бүрэн дуусгажээ

Яармагийн 34 дүгээр сургуулийн 400 хүүхдийн суудалтай, 100 ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж, суралцагчдаа хүлээн авах бэлтгэл ажлаа хангаад байна

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Яармагийн 4 дүгээр хороо 34 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж, гадна талбайн тохижилт, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажлаар үргэлжилж байна.

34 дүгээр сургуулийн өргөтгөл 4 давхар буюу 400 хүүхдийн суудалтай, 100 ортой 600 гаруй хүүхдийн багтаамжтай бөгөөд барилгын зохион байгуулалт нь урлаг спортын заал, хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө, душ, агуулах, унтлагын өрөө, гал тогоо, анги, бүлгийн өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Ажлын явц 98 хувьтай, гадна талбайн тохижилт буюу хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламж нэмэгдүүлэх зүлэгжүүлэлтийн ажил хийгдэж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өргөтгөлийн барилгыг “Өгөөмөр баян дэнж” ХХК хийж гүйцэтгэлээ.

	 АН-ын улстөрийн шоуны үргэлжлэл ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ
АН-ын улстөрийн шоуны үргэлжлэл ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.