Дуучин Д.Отгонжаргалтай хайрын романс үүсгэж гэр бүлээ үймүүлсэн Г.Ариунбаатар эхнэртэйгээ эвлэрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 53 секунд
Дуучин Д.Отгонжаргалтай хайрын романс үүсгэж гэр бүлээ үймүүлсэн Г.Ариунбаатар эхнэртэйгээ эвлэрчээ

Дуучин Д.Отгонжаргалтай хайрын романс үүсгэж гэр бүлээ үймүүлсэн Г.Ариунбаатар эхнэртэйгээ эвлэрчээ

нийтлэсэн Admin

Ariunbaatar-gergiiМонгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын талаар сүүлийн үед таагүй мэдээллүүд гарах болсон. Тэрээр “Ану хатан” уран сайхны киноны гол дүр болох Ану хатан буюу “Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргалтай хайрын романс үүсгэж гэр бүлээ үймүүлсэн талаар нэг хэсэг хэвлэлээр шуугиад авсан. Тэдний цахим хуудсаараа харилцсан хайрын үгтэй мессежүүдийг нь эхнэр нь олон нийтэд ил болгосон юм. Хэн хэн нь урлагийн салбарт хэдийнэ байр сууриа олж олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс. Гэвч тэдний янаг амрагийн холбоо олонд дэлгэгдэж айл гэр үймүүлсэн Д.Отгонжаргал, эхнэр хүүхдээ хуурсан Г.Ариунбаатар нарын нэр хүнд багагүй унасан.

Тэгвэл залуу дуучин МУГЖ Г.Ариунбаатар гэм буруугаа ойлгож эхнэр хүүхэд хоёртоо буцаж очжээ. Тэрээр шинэ оны босгон дээр гэргийтэйгээ эвлэрч, энэ 2015 оноо гэр бүлээрээ элэг бүтэн угтжээ. Мөн Улсын филормани Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн тэрбээр филармонийнхоо Шилдэг ажилтнаар шалгарч, 500 мянган төгрөгөөр шагнуулсан байна.

Хэсэгтээ шар хэвлэлийн бай болсон дуучин маань “Амьдралын минь шалгуур 2014 он минь баяртай… Чи надад- аз жаргал, баяр баясал, уйтгар гуниг, ухаарал сэхээрэл, тэсвэр тэвчээр, алдаж онох зэрэг бүх зүйлээр надаас шалгалт авлаа… Онц сурагч чинь байсан байх гэж бодож байна” хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 
 
Өмнөд Солонгосд омикроны давалгаа оргилдоо хүрч, өдөрт 13,000 тохиолдол батлагджээ
Өмнөд Солонгосд омикроны давалгаа оргилдоо хүрч, өдөрт 13,000 тохиолдол батлагджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.