Цагдаагийн биед халдсан Бааварын шүүх хурал энэ сарын 14-нд болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 23 секунд
Цагдаагийн биед халдсан Бааварын шүүх хурал  энэ сарын 14-нд болно

Цагдаагийн биед халдсан Бааварын шүүх хурал энэ сарын 14-нд болно

“Дижитал” хамтлагийн Баавар буюу Ш.Батбаяр дахиад ял сонсоход хүрэв. Тэр урьд нь хар тамхины хэрэгт холбогдож байсан.  Бас цагдан хорих 461 дүгээр ангид гал тавьсан асуудалтай байв. Харин энэ удаа цагдаагийн ажилтны биед халдсан хэргээр шүүгдэх болоод байна.  Түүнд холбогдох хэргийг дүүргийн нэгдүгээр прокурорын газраас дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шилжүүлжээ. Шүүх хурал энэ сарын 14-нд болох аж. Тэрбээр өнгөрсөн оны 12 дугаар сард Говь-Алтай аймагт нээгдсэн “Жигүүр гранд” группын Д.Баттөрийн дүүгийн рестораны нэээлтэнд оролцохдоо хэсэг нөхдийн хамт мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр цагдаад баригдсан юм. Энэ үеэр цагдаагийн ажилтныг боож унаган биед нь халдсан байв. Түүнтэй хамт  мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүсийн дунд Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын албаны даргаар ажиллаж байсан М.Бадрал байсан гэдэг. Мөн “Айс топ” хамтлагийн Д.Манлайжаргал мансууруулах бодис буюу “мөс”-ийг нь тээвэрлэсэн хэргээ хүлээсэн байна. Эдгээр нөхөд шүүх хуралд хамтдаа орж шүүгдэхээр болжээ. 

Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн ахлах М.Батбаатар Алтангадас одон хүртлээ
Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн ахлах М.Батбаатар Алтангадас одон хүртлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.