Өнөөдөр болох үйл явдлууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 48 секунд
Өнөөдөр болох үйл явдлууд

Өнөөдөр болох үйл явдлууд

 

10:00 цагт эрүүл мэндийн салбарын ажилтнуудад төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа Эрүүл мэнд, Спортын яаманд болно.

10:00 цагт Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Ч.Сэрээтэрийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхарт болно.

11:00 цагт Монгол Улсын 3 сая дахь иргэнийг тодруулах талаар болон Монгол Улсын мал тооллогын 2014 оны нэгдсэн дүнг албан ёсоор танилцуулж хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн бага хурал Үндэсний Статистикийн Хорооны байранд болно.. Утас: 261502

11:00 цагт Нийслэлийн гэр хороололд шаардагдах сайжруулсан шахмал түлшний тал хувийг дангаар нийлүүлэх бүрэн автомат үйлдвийн нээлт Улаанбаатар хотоос 42 км, Төв аймгийн Сэргэлэн суманд болно. Өглөө 10.00 цагаас Төрийн ордны зүүн хаалганы дэргэдээс автобус явна.

11:00 цагт “Эрдмийн хонх” Монгол оюутны тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа Тусгаар Тогтнолын Ордны Их танхимд болно. 

12:00 цагт Аж үйлдвэрийн яаманд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэвлэлийн бага хурал хийнэ. Аж үйлдвэрийн яам нь хуучнаар Эдийн засаг хөгжлийн яамны байранд байрлаж байна.

13:00 цагт МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд Авилгатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагууд Алтан Дорнод ХХК-ийн хууль зөрчсөн асуудлийг хуулийн дагуу шийдвэрлэхгүй байгаагаас байгаль орчинд сөрөг үр дагавар бий болж хөдөөгийн иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар Булган аймгийн иргэд мэдээлэл хийнэ. Утас: 300995, 99182236

13:00 цагт Стандартчилал, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын хэлтсээс хэд хэдэн аж ахуйн нэгжүүдэд Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 гэрчилгээ, Байгаль орчны удирдлагын ISO 14001 гэрчилгээг гардуулна.

14:00 цагт Монголын залуучуудын холбоонын байранд мисс Төрбатын Батцэцэгт Улаанбаатар хот дахь Дархан Уул аймгийн залуучуудын холбооноос Монголын залуучуудын холбооны дээд шагнал гардуулах еслолын арга хэмжээ болно. Утас: 99506010, 88083442

15:00 цагт Нийслэлийн 2014 оны “Шилдэг хүүхэд”-ийг шалгаруулж шагнал гардуулах ёслолын ажиллагаа Улаанбаатар чуулгын их танхимд болно. Утас: 94839684

17:00 цагт “Blue Moon” арт галерейн Аялагч Зураачдын Клубын тэргүүн, уран бүтээлч, судлаач Б.Эрдэнэбатын “Бодол” үзэсгэлэнгийн нээлт “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.

Арслан цолны хүндэтгэлд хоёр залуу арслан түрүү булаалдав
Арслан цолны хүндэтгэлд хоёр залуу арслан түрүү булаалдав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.