Сэтгэлд сэвтэй газар очиход муу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 24 секунд
Сэтгэлд сэвтэй газар очиход муу

Сэтгэлд сэвтэй газар очиход муу

БИЛГИЙН ТООЛЛЫН 108 2023.06.28 / ЛХАГВА ГАРАГ

ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН

НАЙМАН ЦАГААН УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулвал: Эрч хүч ихэснэ.

Наран ургах, шингэх: 04.55-20.55

Суудал: Уул

Аргын тооллын 6 сарын 28, Буд гараг. Билгийн тооллын 10, Салхины эх одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

Сайд С.Бямбацогт “Тавантолгой-Гашуун сухайт“ чиглэлийн авто замын арчлалт, засварыг яаралтай хийх үүрэг өгөв
Сайд С.Бямбацогт “Тавантолгой-Гашуун сухайт“ чиглэлийн авто замын арчлалт, засварыг яаралтай хийх үүрэг өгөв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.