“Х.Баттулга зөвлөх, найз нөхдөдөө хэдэн зуун тэрбумын зээлийг Хөгжлийн Банкнаас авч өгсөн. Шалгах хэрэгтэй“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 40 секунд
“Х.Баттулга зөвлөх, найз нөхдөдөө хэдэн зуун тэрбумын зээлийг Хөгжлийн Банкнаас авч өгсөн. Шалгах хэрэгтэй“

“Х.Баттулга зөвлөх, найз нөхдөдөө хэдэн зуун тэрбумын зээлийг Хөгжлийн Банкнаас авч өгсөн. Шалгах хэрэгтэй“

"Өөрөөр нь төлүүлье" Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаарх хэлэлцүүлэг болж байна.

Уул уурхайн инженер, эдийн засагч Л.Наранбаатар хэлэлцүүлэгт оролцож дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Энэ хулгай луйвар олон жил үргэлжилж байна. Зээлээ хэвийн төлж буй хүмүүсийг хэлмэгдүүлэх вий гэдгийг анхааруулмаар байна. Улстөрчдийн нөлөө оруулаад ямар ч барьцаагүйгээр зээл аваад төлөхгүй байгаа хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Ажлын хэсэг хамгийн түрүүнд улстөрчдийн нөлөө оруулж зээл авсан эсэхийг тодруулах ажлыг хийгээсэй.

Жирийн банк таван хувийн эрсдэлд ороход шуурхай арга хэмжээ авдаг бол Хөгжлийн банкны 55.3 хувь нь эрсдэлтэй болсон байна. Бид энэ зээлийг төлөхгүй.

Бид Х.Баттулга гэдэг хүнээс эхэлж ярих ёстой юм билээ. Энэ хүний туслах асан Ууганбаяр гэж хүн 142 тэрбум төгрөгийн зээл аваад төлөөгүй. Шүүх дээр очоод барьцаагаа суллуулсан тохиолдол бий. Х.Баттулга яасан ханаж цаддаггүй хүн бэ. Төмөр замын асуудал, ах дүү нартаа ЖДҮ-ийн зээл авч өгснийг бүгд харсан. Зөвлөх, найз нөхдөдөө хэдэн зуун тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авч өгсөн байна. Шалгах хэрэгтэй. Тиймээс жараахай биш томоос нь хөөцөлд гэж хэлмээр байна. Ингэвэл шударга ёс тогтоно" гэлээ.

Хүүгээ сайд болгоод ханахгүй , Элчин болхоор зүтгэх чинь үнэн бол та арай л дэндэж байгаа юм биш үү
Хүүгээ сайд болгоод ханахгүй , Элчин болхоор зүтгэх чинь үнэн бол та арай л дэндэж байгаа юм биш үү
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.