Ц.Мөнхзаяагийн агуу тэвчээрээр бахархаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 4 секунд
Ц.Мөнхзаяагийн агуу тэвчээрээр бахархаж байна

Ц.Мөнхзаяагийн агуу тэвчээрээр бахархаж байна

Ц.Мөнхзаяагийн агуу тэвчээрээр бахархаж байна
Күвейт Улсад 2015 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 24, эмэгтэйчүүдийн 20 дахь удаагийн тэмцээн болж байгаа. Тус тэмцээний эхний өдөр манай долоон жүдоч татамид гарснаас нэг алт, хос мөнгө, хүрэл медалийн эзэд тодорсон бол араас нь залгуулаад Ц.Наранжаргал мөн аваргын тавцанд зогссон амжилттай байна. 

Тэгвэл эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа алтын төлөө барилдахдаа мөрөө мулталчихаад өөрөө мултарсан мөрөө оруулж, асар их тэвчээр гаргасан, ур ухаан шаардсан барилдаанаар нь монгол түмэн бахархаж, баярлаж сууна. Тэрбээр “Би аварга болсондоо баярлаж уйлсангүй, асар их өвдөлтийг мэдэрсэндээ асгаруулсан” гэж ярьжээ. Дашрамд сонирхуулахад, аварга болсон Ц.Наранжаргал алт, мөнгө, хүрэлийг хослуулсан анхны эмэгтэй тамирчин болж байгаа түүхэн амжилттай ажээ. 

Эх сурвалж http://www.info.mn

	 Сугалаа зохион байгуулсан
Сугалаа зохион байгуулсан "Эгнэшгүй-Их" ХХК-ийн удирдлагуудыг шалгаж эхэлжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.