Монгол Улс АНгалын ирмэг дээр…
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 34 секунд
Монгол Улс АНгалын ирмэг дээр…

Монгол Улс АНгалын ирмэг дээр…

de069256ed059469original

Монгол Улсыг хүн гэж үзвэл хаашаа ч гарах гарцгүй АНгалын ирмэг дээр зогсож байгаа хүнтэй зүйрлэж болох юм. Өмсөх хувцас, идэх хоолноосоо авахуулаад халаасаа хүртэл эрх баригчдад дээрэмдүүлсэн ард түмэн өөдлөх үү, доошлох уу гэсэн хүндхэн сонголтын өмнө тулж ирээд байна. Сүүлдээ эрх баригч намын дарга нь цэнхэр дэлгэцээр “Монгол Улс өртэй болоогүй. Зүгээр л хуваариар төлөх зээлтэй” гэж ярьж суугаа нь ард түмнийг дэндүү доромжилсон хэрэг болов. “Өр, зээл” гэдэг хоёр үг угтаа ижил юм гэдгийг ард түмэн мэдэхийн дээдээр мэднэ. Чухам яагаад тэнэг хүн хуурч байгаа юм шиг ийм зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Өөрсдийн хийсэн балагт үйлийг өөрсдөөсөө холдуулах гэсэн арчаагүй, эцсийн арга нь ч энэ байж мэднэ. “Худал үгийг мянга давтвал үнэн болдог” гэсэн явуургүй зүйрлэлд итгэсэн З.Энхболд онгоц хөлөглөн аймаг аймагт бууж уулзалт хийхдээ өр, зээл гэсэн ижил утгатай үгийг салаа болгон тайлбарлаж байгаа нь Монгол Улсын эмгэнэл. Ямар ч аргаар хамаагүй сонгуульд ялж байвал ард түмний амьдрал, улсын хувь заяа хаашаа шийдэгдэх нь эрх баригчдад огтхон ч хамаагүй. Тэд дөрвөн жил хагартлаа баяжсан. Бүр болохгүй бол гурван үеэрээ идэх хөрөнгөө аваад Америк руу арилж одно. Ийм л бодолтой улс сүүлийн дөрвөн жил Монгол Улсыг жолоочгүй машинтай замчилсан байна. Ингэхдээ тэр жолоочгүй машин нь буруу замаар орж, будаа тээлгээд дууслаа. Энхэл, донхолгүй замаар жолоочтой машинаар замнаж болох байсан ч шавар шалбааг ихтэй замаар жолоочгүй машинтай дөрвөн жил хайр гамгүй давхилаа. Шаварт суусан машинаа гаргаж авах тэнхэлгүй болтлоо сульдсан байна, ард түмэн чинь. Шинэчлэлээс шийдэл рүү гэсэн сайхан уриатай хоёр ч Засгийн газар Монгол Улсыг, ард түмнийг АНгалын ирмэг дээр авчирчихаад “Одоо өөрсдөө учраа олцгоо” гэх гэж байх шиг байна. Хоёр оронтой тооноос нэг рүү гэрлийн хурдаар уруудсан эдийн засаг өнөөдөр дөнгөн данган хоёр хувьд хүрэхтэй үгүйтэй дэнжигнэж байна. Дэнжигнэж байгаа энэ эдийн засгийг хүчтэйхэн үлээхэд хасах руу орно. Ингэснээр З.Энхболд даргын яриад байгаа хуваариар төлөх зээлээ төлж чадахгүйд хүрч дампуурлаа зарлана. Ийм л хүнд нөхцөл байдлыг эрх баригчид сүүлийн дөрвөн жилд ядах юмгүй бүтээчихлээ. Ингэж бүтээснээ гайхамшиг болгон ярих нь бүр их сонирхол татна. Тэд “Монголд хийгдэж байгаагүй бүтээн байгуулалтыг сүүлийн дөрвөн жил бид хийж чадлаа” хэмээн ярих… Нарийндаа Ардын намын үед нэг км-ыг нь 250 сая төгрөгөөр тавьдаг байсан замыг эрх баригчид 1.2 тэрбум төгрөгөөр тавьдаг болсон нь харин бодит үнэн. Өмнө нь 250 сая төгрөгөөр тавьж болоод байсан зам яагаад АН-ынхны үед 1.2 тэрбум төгрөг болоод өсчихөв? Үгүй ядаж 500 сая төгрөг болгон өсгөж болгоогүй юм уу? гэсэн асуултыг ард түмэн эрх баригчдаас асууж байна. Асуултын хариуг хэзээ өгөх вэ эрх баригчдаа. Бүхэл бүтэн 950 сая төгрөгөөр нэмэгдсэн өртгөөр зам барьсан ажлын тайлангаа ард түмэндээ тавьчих. АНгалын ирмэг дээр зогсож байгаа ядарсан ард түмэн чинь маргаашийн хоолоо ч залгуулж чадахгүй болтлоо туйлдсан байна. Сүүлийн дөрвөн жилийн бодит үнэн бол АН-ын таргалсан, ард түмний турсан хоёр л байна даа…

С.БУЯН

Эх сурвалж: МАН-ын сонгуулын штаб

Элсэн чихрээс татгалзах 7 шалтгаан
Элсэн чихрээс татгалзах 7 шалтгаан
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.