“Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрс тээвэрлэдэг жолооч Цагаан хадны нүүрс ачиж буулгадаг талбайн ойролцоо автомашиныхаа кабинд шатаж амь насаа алдсан байна. Тодруулбал, тус компанийн нүүрсийг тээвэрлэдэг нэр бүхий Хятад компанид ажилладаг байсан талийгаач автомашиныхаа кабинд хоол хийж идэж байхад нь халуун тогооноос гал авалцан дээрх хэрэг болсон байж болзошгүй гэх таамаг байгаа юм. Гэвч одоогоор хэргийн эцсийн дүгнэлт гараагүй байгаа гэлээ.