Арслангуудын дур булаам байдал, сексийн идэвх нэмэгдэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 37 секунд
Арслангуудын дур булаам байдал, сексийн идэвх нэмэгдэнэ

Арслангуудын дур булаам байдал, сексийн идэвх нэмэгдэнэ

Арслангуудын дур булаам байдал, сексийн идэвх нэмэгдэнэ
Хонь - (3/21-4/19) 
Аз жаргалтай өдөр. Гэнэтийн үйл явдал, жаргалтай мөчид бэлэн бай. Буд гараг өнөөдөр сансар огторгуйн төвд байрлана. Өнөөдөр та тусгаар тогтнолын баярыг тэмдэглэн амрах гэж байгаа бол хайртай дотно хүмүүстэйгээ хамт байх уу, эсвэл найз нөхөдтэйгөө хөгжилдөх үү гэж шийдэж ядна. Та танил дотно хүмүүсээс илүү сэтгэл хөдөлгөсөн шинэлэг хүмүүсийг эрж байна. Та нарын зарим нь суралцах, борлуулалт хийх, худалдаж авах зэрэг ойр зуурын ажилд дарагдан их завгүй байх болно. Ганц бие хониныхны хувьд гэнэт ажлаас нь шагнал урамшуулал болон цалингийн нэмэгдэл орж ирнэ. Дэврүүн сэтгэлийн нөлөөлөл цалгин хайр дурлал, харилцаа холбоо хүчтэй байна. Та ганц бие ч бай, гэр бүлтэй ч бай маш их аз жаргалтай байна. 

Үхэр - (4/20-5/20) 
Өдрийн эхэн танд уйтгар гуниг урам хугарах хандлагыг авч ирэх бололтой. Магадгүй түншийн болчимгүй үйлдэл эсвэл  үүргээ биелүүлээгүйтэй холбоотой таагүй мэдээ байж болох юм. Сонирхсон зүйлдээ өөрийн дур булаам байдлаа ашигла. Энэ нь өдрийн сөрөг хандлагыг зөөлрүүлж, нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх боломжийг танд олгох бололтой. Удирдлагадаа эсвэл төрийн байгууллагад хандахад тохиромжтой.  Сондор, гоёл чимэглэлийн зүйл зүүдэлбэл гэнэтийн мэдээ дуулна. 

Ихэр - (5/21-6/21) 
Хамтын үйл ажиллагаа санаа бодол хэрэгжүүлэх, орлого олох, шинэ ажилд дэвших нэн тааламжтай үe эхэлнэ. Шинэ ажил эхлэх, ажлын хамтрагчтай болох, гэр бүлийн харилцаанд тааламжтай. Өнөөдөр танд авьяас чадвараа бусдад нээн харуулах боломж бүрдэнэ. Таны энерги эргэн тойрны хүмүүст тань баяр баясал өгөх болно. Ажлын ашигтай саналыг өөртөө ашигтайгаар ашиглах хэрэгтэй. Тааламжтай нөхцөл гарна. 

Мэлхий - (6/22-7/22) 
Томоохон эд зүйлс, эсвэл жижиг сажиг бэлэг гэр бүлийнхэндээ зориулан худалдан авахад таатай. Үл хөдлөх хөрөнгө бусад үнэт зүйлс үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс маш ашигтай ажиллана. Хамтран ажиллаж байгаа хамтрагчтайгаа харьцахад үл ойлголцол төрөх эсвэл анхны төлөвлөгөөгөө өөрчлөхийг шаардах бөгөөд хуучин найзууд тань үнэтэй ажил хэрэгч зөвлөгөө өгнө. Үдээс хойш зөн билэг ба уран бүтээлч нөөц хүч чинь нэмэгдэнэ. 

Арслан - (7/23-8/22) 
Арслангуудын дур булаам байдал, сексийн идэвх нэмэгдэнэ. Эргэн тойрныхныхоо сэтгэл санааг зөн билгээрээ мэдрэх чадвар, дур татам байдал, юмсыг үзэх өвөрмөц бүтээлч үзлээрээ арслангууд бусдыг татна. Сэтгэл хөдлөл дээр тулгуурлан үйлдэл, шийдвэр гаргахаас болгоомжил. Энэ бүгдийг сайтар зохицуулж чадвал өөрийгөө энэ бүх асуудлаас чөлөөлж чадна. Ямар нэг гэмгүй хүнийг хэлмэгдүүлэхээс сэрэмжил. 

Охин - (8/23-9/22) 
Дээд хүч, ивээгч, хамтрагч холбоотны тусламж дэмжлэгийг авахад сайн өдөр. Өөрийн бодолдоо хэт автах нь ойр дотнын хүмүүстэйгээ хэрэлдэх шалтаг болно. Бусадтай харилцах таны харилцаа мухардалд орж болзошгүй. Спортоор хичээллэх, ямар нэг биеийн хүчний ажил хийхэд тааламжтай өдөр. Гэр бүлийн хамт усан санд очиж, биеэ чийрэгжүүлцгээ. Ууранд суу. Сайн амар. Ирэх сарын төлөвлөгөөгөө биелүүлэх эрч хүчээ хуримтлуул. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Таны үйл ажиллагаа үр дүнг зохих ёсоор үнэлнэ. Олонход нь та өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломж олдоно. Хэрэв та хэрэгтэй хүмүүст нийт хүчин чадлаа нэгтгэх, үүргээ зөв хуваарилах, үзэл болдлоо зөв гэдэг тухай итгүүлж чадвал ажилдаа томоохон үр дүнг үзнэ. Бүх зүйл энгийн бүүр амжилттай мэт гаднаа харагдах боловч дотоод сэтгэлдээ түгших мөн ажлын ачаалал ихтэй байна. Магадгүй тааламжгүй байдал нь саяхан болсон зүйлээс таны сэтгэл санаанд нөлөөлөөд байж болох юм. 

Хилэнц - (10/23-11/21) 
Мэргэжлийн салбарт ажиллагсад өнөөдөр гаднын хүнтэй маргахгүй байхыг хичээ. Учир нь таныг өдөөн хатгалаг, хэн нэгний атаа жөтөө тойрон гарахгүй. Харин гэр бүл өнөөдөр маш гайхалтай байх бөгөөд таныг гадаад руу аялах санал хүлээж байна. Бага насны хилэнцүүд унаж бэртэх эрсдэл байгаа тул хянамгай байхыг одод зөвлөж байна. Өнөөдөр орой Далай ван гараг танай ордонд зочлох тул түүнд сүү өргөх зэргээр аргадах хэрэгтэй бөгөөд энэ нь танд хариу нь удахгүй ирэх болно. 

Нум - (11/22-12/21) 
Өнөөдөр нумынхны оюун ухаан, эр зориг, мэдрэмж бүгд нэгдмэл байна. Олонх нь шинэ оршин суух газар луугаа нүүх шийдвэр гаргана. Мөн хувиараа ажил төрөл эрхэлж эхэлж магадгүй. Энэ хүч чадлаа та сурлага, бизнестээ амжилт олоход зарцуул. Та бүхний олонх нь өөрийнхөө ажлын хамтран зүтгэгчдэд сэтгэл хангалуун бус байна. Энэ нь ялангуяа таны өндөржүүлсэн шаардлагад хариулт өгч, нийцэж ажиллаж чадахгүй байгаа хүмүүст хамаарна. Хойш нь тавьсан бүхнээ дуусгахыг хичээ. 

Матар - (12/22-1/19) 
Хуучны ажил хэргээс болж түншүүдтэйгээ харьцаа муудаж магадгүй. Энэ нь энэ сарын сайн сайхан дүр төрхийг бага зэрэг гутаана. Ололт амжилтаа дүгнэ, ирээдүйгээ төлөвлөхөд сайн бөгөөд олонх матруудын хувьд таагүй цаг үед бэлтгэ. Та нууц хадгаламждаа мөнгө хадгалаарай. Ажил алба болон хувийн харилцаа холбоо тогтвортой байна. Та ирээдүйгээс айх хэрэггүй. 

Бумба - (1/20-2/18) 
Таагүй өдөр. Олонх нь муу чанараа олонд харуулна. Тэд болж буй үйл явдлыг биеэ хэт тоосон, тэвчээргүй байдлаар хүлээн авна. Энэ өдрийн ийм хандлагыг сөрөн зогсож ямар тохиолдолд жинхэнэ цэцэн мэргэн ухаалаг байдлаа харуул. Үүнээс ирэх сарын таны сайн сайхан байдал хамаарна. Сарын эхээр жолооны ард болгоомжтой бай. 

Загас - (2/19-3/20) 
Эрч хүч дүүрэн өдөр. Загасны ордын бусад ордод нөлөөлөх нөлөө маш их байна. Тэд ганц харцаараа л бусдын сэтгэл зүрхэнд нэвтрэн орно. Үл итгэмтгий, бүрэг зэрэг сөрөг зан чанаруудаасаа татгалз. Тэгвэл бусдад нөлөөлөх  таны нөлөө  улам хүчтэй болно. Харим та бусдын ярианд хөндлөнгөөс оролцож хэрэггүй бөгөөд энэ нь сайн үр дүнд хүргэхгүй. 
Ганбууш Солонгост суртачилгаанд тоглож байна
Ганбууш Солонгост суртачилгаанд тоглож байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.