'СҮҮ' ХХК-ийн тарагнаас үхсэн хулгана гарсан гэв үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 39 секунд
’СҮҮ’ ХХК-ийн тарагнаас үхсэн хулгана гарсан гэв үү

’СҮҮ’ ХХК-ийн тарагнаас үхсэн хулгана гарсан гэв үү

Үндэсний тэргүүлэгч үйлдвэр "Сүү" хувьцаат компаний үйлдвэрлэн гаргадаг тарагнаас үхсэн хулгана гарч ирсэн талаар нэгэн хэрэглэгч цахим орчинд бичлэг тавьжээ.

Түүний хувьд өнгөрсөн баасан гарагт буюу 2019 оны 4-р сарын 25-нд Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг  Тээврийн товчоооны ойр байрладаг Сансар супер маркетээс худалдан авчээ. Түүний хувьд тарагийг хүүхэддээ өгсөн бөгөөд бараг дуусч байхад нь дотор нь үхсэн хулгана байгааг мэджээ. Түүнчлэн уутнаас нь гаргахгүй ийнхүү зохих газар нь харуулахаар бичлэг хийж баримтжуулсан байна.

Үүнээс харахад савлалтын явцад бүтээгдэхүүн дотор үхсэн амьтан орсон болох юм. Ямартаа ч үндэсний тэргүүлэгч үйлдвэрлэгч компаниуд нь энэ мэтээр асар ноцтой алдаа гаргаад байх ёсгүй л баймаар юм.

Тус компани мөн өмнө нь үйлдвэрээс гарсан төмөр гайктай зайрмаг худалдаалдсан гэх мэдээлэл гарч байсан ч энэ талаар тухайн хэрэглэгчид ямар нэг хариу өгөлгүй үйлдвэрлэлээ хамгаалан үлдсэн. Энэ мэтээр алдаа дутагдал гаргасаар төмөр гайкатай зайрмагаасаа илүү үхсэн хулганатай тараг гаргах болжээ. 

 

СҮҮ ХХК-ний зүгээс тухайн хэрэглэгч рүү өөрсдийн тайлбараа ийм байдлаар өгсөн аж. Ямартаа ч энэ хэрэг үнэн худал эсэхийг шүүх хяналтын байгууллага эсвэл мэргэжлийн хяналтаас хурдан тогтоогоосой. 

 

 8000 еврогийн шагналын сантай “Азийн ардын урлагийн их наадам” Улаанбаатар хотод болно
8000 еврогийн шагналын сантай “Азийн ардын урлагийн их наадам” Улаанбаатар хотод болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.